ОУОХ К.Валиевагийн биед хориотой бодис хэрхэн орсныг тайлбарлалаа

Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/-ны Сахилгын комиссын тэргүүн Денис Освальд уран гулгалтын тамирчин Камила Валиеваг тойрсон допингийн дуулианд тайлбар хийлээ.
Байгууллагын тайлбарт, тамирчны триметазидин гэх биед хориотой бодис илэрсэн нь “өвөөгийнх нь идэж ууж байсан” хүнсний бүтээгдэхүүнтэй хамт Валиевагийн биед орсон гэжээ.

Америкийн “USA Today” сонины сэтгүүлч Том Шадын мэдээлснээр, чухам энэ шалтгааны улмаас л Валиеваг тэмцээнд оролцох эрхийг нь түр хугацаагаар хассаныг хүчингүй болгоход тусалсан хэмээн Денис Освальд тайлбарлав.
Мөн тэрбээр багийн тэмцээнд оролцох уран гулгалтын тамирчдад медалийг нь гардуулах ёслолыг зохион байгуулахгүй байх шийдвэр гарсныг буруутгаж, “Медаль авах л учиртай тэдгээр тамирчдыг хүндэлье” гэлээ.
(Эх сурвалж: USA Today)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ үхээрийн америкчууд яахаараа ингэж дандаа заваарч байдаг байна аа. Оросын Биатлоны гял�##�заж явсан тамирчид болох Антон Шипулин, Евгений Гараничев, Евгений Устюгов нарыг яаж худлаа гүжирдэн допингтой гэж хорьсоор байгаад хамаг насыг нь өнгөрөөсөн дөө.
Өвөөгийнхөө эмийг уусан гэж тойруу замаар өөрөө хүлээн звшөөрлөө.
Шударга өрсөлдөж дийлэхгүй болохоор муухай арга хэрэглэж байна даа. Оросын тагнуулууд хашраах байлгүй дээ. Зохион байгуулсан хүмүүсийг нь