ДЭЛХИЙНИЙГЭМ

Өмнөд Солонгост өдөрт коронавирусийн халдвар авсан хүний ​​тоо 90 мянгаас давлаа

Өмнөд Солонгост өдөрт коронавирусийн халдвар авсан хүний тоо 90 мянгаас давсан гэх мэдээлэл байна. Энэ нь хамгийн их үзүүлэлт болж байгаа талаар “Ёнхап” /Yonhap/ агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг /KDCA/-ийн мэдээлснээр, тус улсад коронавирусийн  халдварын батлагдсан 90,443 шинэ тохиолдол бүртгэгдэж, 39 хүн нас барсан байна. Нас баралтын төвшин 0.46 хувьтай байгаа аж. Үүнээс нэг өдрийн өмнө 57,164 халдвар бүртгэгджээ.

South Korea coronavirus outbreaks show threat to elderly, disabled - Los  Angeles Times

Ерөнхий сайд Ким Бу Кюм коронавирусийн өвчлөл нэмэгдэж байгаа энэ цаг үед Засгийн газар олон нийтийн дунд авч хэрэгжүүлж буй хүн хоорондын зай барих дэглэмийг өөрчлөх эсэх талаар энэ долоо хоногийн баасан гараг /2022.02.18/-т шийднэ гэж мэдэгдлээ.

“Коронавирусийн Омикрон хувилбарын тархац болон хоёр сар гаруй хугацаанд хэрэгжиж буй хязгаарлалтыг чангатгасны улмаас ард иргэдийн амьжиргаанд учирсан хохирол гэсэн хоёр гол асуудлыг авч үзээд шийдвэр гаргах ёстой” хэмээн Ерөнхий сайд Ким Бу Кюм онцоллоо.

Одоогийн журмаар нэг дор зургаагаас дээш хүн цугларахыг хориглосон байгаа юм. Өмнөд Солонгосын хэмжээнд зоогийн газар, кафенууд оройн 21:00 цаг хүртэл ажиллаж байна.

(Эх сурвалж: Yonhap)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button