НийгмийнСПОРТ

Т.Өсөх-Ирээдүй: Төрийн шийдвэрийн өмнө МҮБХ аргагүй байдалд орсон алдаа дахин гарахгүй байх

Үндэсний спортын анхдугаар чуулган Төрийн ордонд үргэлжилж байна.

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй “Үндэсний спортын чуулган болоосой, ингэж ярилцаасай, хэлэлцээсэй гэж хүсэж, хүлээж байсан хүмүүсийн нэг нь би. Талцал хуваагдал энэ тэр гэхээсээ илүү үндэсний спортын цаашдын хөгжил, гарц гаргалгааны талаар ярилцах чухал. Чуулганаас олон, олон санал, санаачлага гарч, ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Үндэсний бөхийн спортын талцал, хуваагдал ард үлдсэн гэж боддог. Допингтой холбоотой үл ойлголцол гарч байгаа. Удахгүй эцэслэгдэх байх.

Би бүх цаг үед допингийн эсрэг байсаар ирсэн хүн. Төрийн гаргасан шийдвэрийн өмнө Төрийн бус байгууллага ямар ч арга хэмжээ авч чадахгүй, аргагүй байдалд ордгийг би, чи, бид бүгдээрээ харлаа. Энэ алдаа дахин давтагдахгүй байх" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button