
Унгар улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тус улсын парламентын гишүүдийн гуравны хоёр нь өдгөө 44 настай Каталин Новак гэх эмэгтэй нэр дэвшигчийг дэмжжээ.
Европын Холбооны “Евроньюс” /Euronews/ агентлагийн мэдээлснээр, Каталин Новак нь одоогийн эрх баригч “Фидес” /Fidesz/ намаас нэр дэвшин өрсөлдсөн аж. Каталин Новак нь улс төрд удирдах албан тушаал хашиж байсан агаад өнгөрсөн оны сүүлч хүртэл тус улсын Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан юм.

Унгар улсын төрийн тэргүүнээр хоёр ч удаа улиран сонгогдсон Янош Адерын халааг ийнхүү эмэгтэй хүн авахаар боллоо. Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 10-нд дуусна.
Эх сурвалж: Euronews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Унгарын eрөнхийлөгч нь билэг тэмдэг төдий. гол хүн нь eрөнхий сайд нь байдаг