СПОРТ

Хөвсгөл аймгийн харьяат сумын заануудын барилдаанд М.Цэрэн түрүүлэв

Хөвсгөл аймгийн харьяат сумын заан цолтнуудын барилдааныг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Ээлжит барилдаан өчигдөр ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны зааланд болов.

Аймгийн заан Адъяагийн охин Жаргалангийн эмчилгээний зардалд хандив босгох зорилгоор зохион байгуулсан барилдаанд 50 гаруй бөх зодоглолоо. Барилдааныг нээж улсын харцага Г.Ганхуяг үг хэлсэн.

Барилдаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат бөх, сумын заан Мөнхбатын Цэрэн түрүүллээ. Сумын заан Б.Батбаясгалан II, Э.Батбуян III, Н.Дэмбэрэлцэрэн IV байрт орлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button