Жастин Бибер: Эхнэртээ санаа зовоод унтаж ч чадахгүй байна

Алдарт дуучин Жастин Бибер /Justin Bieber/-ийн эхнэр 25 настай Хейли Бибер коронавирусийн халдвар авч, эдгэрсэн ч тархинд нь бүлэгнэл үүссэн байна.
Хейли Бибер өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хүргэгдсэн ба эмч нар цус харвалтаас сэргийлж чадсан байна. Одоо тэрбээр гэртээ эмчийн хяналтад, мөн нөхрийнхөө асаргаанд байгаа аж.
Нарийн шинжилгээгээр түүний тархины судсанд жижиг бүлэгнэл үүссэн нь тогтоогджээ. Харин хэдэн цагийн дараа бүлэгнэл нь алга болсноор Хейли амь насаа алдах аюулаас аврагдсан аж.

Эхнэр нь өвдсөнд Жастин Бибер санаа зовж, дарамт, шоконд зэрэг орсон хэмээн тэдний гэр бүлийн найзууд ярьсан байна.
Найзууд нь “Жастин эхнэртээ маш их санаа зовж байгаа. Жастин унтаж ч чадахгүй, цаг тутамд Хейлиг асарч байна” хэмээн ярьжээ.
“Энэ бол миний амьдралын хамгийн муу өдрүүд байлаа. Харин одоо би гэртээ ирсэн. Бүх зүйл сайхан байна. Намайг асарч байсан бүх гайхалтай эмч, сувилагч нарт би маш их талархаж байна” хэмээн Хейли Бибер онцолжээ.
Эх сурвалж: People News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.