Нагоми теппанякигаас зооглож болох Японы алдарт гурван хоол

Япон бол хоолыг урлаг болтол нь хөгжүүлж, түүх соёлынхоо салшгүй нэгэн хэсэг болгосон өвөрмөц үндэстэн юм. Япон тогоочийн Теппаняки технологиор бэлтгэж урласан зөвхөн эх нутагт нь л амталж болох төгс амтыг та Нагоми Теппаняки ресторанаас мэдрээрэй. Тус рестораны чадварлаг тогооч нарын бэлтгэдэг Япон үндэсний хүндэтгэлийн зоогоос онцлон та бүхэндээ танилцуулж байна.
ТЕППАНЯКИ- КОРС ХООЛ
Теппаняки бол зөвхөн аманд амтагдах бус үнэрлэх, сонсох, харах зэрэг хүний таван мэдрэхгүйг баясгадаг хоолны урлаг юм. Теппаняки ресторанд үйлчлүүлэгчид маань хоолыг хэрхэн бэлтгэж буйг харж сонирхонгоо ерөнхий тогоочтой ярилцах боломжтой. Иймдээ ч Теппаняки нь Японы тансаг зэрэглэлийн ресторанд тооцогддог. Тухайлбал, корс цэсэнд багтдаг “Хобаяки” зоог нь Японы алдарт Хоүноки модны навчин дээр загас, үхрийн махыг шарж болгосноор намрын улирлыг санагдуулам анхилам үнэрийг мэдрүүлдэг. “Каминабэ” буюу цаасан тогоон дээр хот пот хийж идэх нь сонирхолтойгоос гадна хамгийн шим тэжээлтэй хүндэтгэлийн зоог юм.
TIGER PRAWN - ТОМ “САМ ХОРХОЙ”
Нагоми Теппаняки рестораны нэрийн хоолнуудын нэг болох шарсан сам хорхой нь элэгний үйл ажиллагааг сайжруулж элгийг цэвэршүүлж судасны хатуурлаас бүрэн хамгаалдгаараа эрүүл мэндэд ихээхэн нөлөөтэй. Хамгийн сонирхолтой нь сам хорхойг харах тусам нүдний ядаргаа тайлагддаг ач тустай гэдэг. Нагоми Теппаняки ресторан далайн гаралтай бүхий л түүхий эдээ Солонгос улсаас импортолдог бөгөөд хадгалалт, тээвэрлэлтийн тусгай горимын дагуу органик сам хорхойгоор хүндэтгэлийн зоог бэлтгэн үйлчилж байна.
ЯПОНЫ АЛДАРТ “WAGYU STEAK”
Вагю үхрийн мах нь Японоос гаралтай дэлхийн хамгийн үнэтэй үхрийн махны нэгт тооцогддог. Вагю үхрийн махан стейк нь анхилуун үнэртэй, өөх тос нь таарсан тул аманд ороод уусах мэт хамгийн чамин тансаг амттай хоолнуудын нэг. Нагоми Теппаняки ресторан нь Hitachi брэндийн А5 буюу хамгийн дээд зэрэглэлийн вагю үхрийн махыг Теппаняки ресторандаа шарж бэлтгэн үйлчлүүлэгчдэдээ амт чанарын дээдийг мэдрүүлж байна.
Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг: Nagomi Restaurant
Салбар 2: Галлериа Улаанбаатар төвийн 2 давхарт, Нагоми Теппаняки /7000-5045/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гоё юм аа, очиж үзмээр санагдчихлаа
Нагоми саак
Энд ажлаараа орцгооё
Амттай харагдаж байна шүү, очих хэрэгтэй юм байна