СПОРТ

Улсын арслан Б.Ганбаатарын нэрэмжит барилдаанд Л.Батсайхан түрүүлэв

Монгол Улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит сумын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан Баян-Өндөр суманд болов.

Аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн тойргийн барилдаанд 24 бөх зодоглолоо.

Барилдаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Их Монголын хүчтэн дэвжээ, Бумбат зүрх” ХХК-ийн бөх, аймгийн заан Лутын Батсайхан түрүүлж, Баян-Өндөр сумын харьяат, сумын заан Баярхүүгийн Бат-Эрдэнэ үзүүрлэв.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, Бумбат зүрх ХХК-ийн бөх даншигийн начин, аймгийн арслан Төрбатын Довчинсэмбээ III, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын суугуул, сумын заан Хүүхэнбаатарын Чойжилсүрэн дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button