Жан-Клод Ван Дамм Конго улсын дипломатч болов

Бельги гаралтай Америкийн жүжигчин Жан-Клод Ван Дамм Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын дипломат паспорт авчээ.
Элчин сайдын хувиар байгаль орчин, ан амьтдыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалт, тэр тусмаа хөдөө аж ахуйг хөгжүүлэх үйлсэд ажиллах нь түүний үүрэг хэмээн Ван Дамм ярьсан байна.

“Улс оронд хамгийн түрүүнд тогтвортой байдал хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Би одоохондоо улс төрийн нарийн ширийн зүйлийн талаар ярихгүй. Би Конго улсын Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан яваа хүмүүсээс маш их мэдээлэл авсан” хэмээсэн байна.
Ван Дамм мэргэжил нэгтнүүд болох Сильвестер Сталлоне, Арнольд Шварценеггер, Жеки Чан болон шоу бизнес, спортын бусад оддыг Конго улсад ирэхийг ятгаж, тэдний айлчлалыг аюулгүй байлгах тал дээр хичээх болно гэдгээ амлав.
Эх сурвалж: Us Free News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
КОНГОЧУУДАА ТА НАР МИНЬ БАЯРТАЙ НААД НӨХӨР ЧИНЬ ТА НАРЫГ ТОЛГОЙ ТҮРҮҮГҮЙ БАЛБААД НОМОНД ЧИНЬ ОРУУЛНА .АРААСАА ОЛОН ЗОДООНЧ НАРАА ДУУДСАН БАЙНА. ХАРИН КОНГОЧУУД ТА НАР СӨРӨГ ЦОХИЛТОНД МАНАЙ МОНГОЛЫН БӨХЧҮҮДИЙГ ӨНДӨР ХӨЛСТЭЙ АВЧ БОЛНОО