НИЙГЭМ
АН-ын Их хуралд зориулсан 256 бөхийн барилдааны шөвгийн дөрөвт шагнал гардуулжээ

Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хуралд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Монгол бөхийн өргөөнөө үргэлжилж байна.
Улс, аймгийн алдар цолтой 256 бөхөөс Их шөвгийн дөрөвт:
- Монгол улсын даян аварга Н.Батсуурь
- Улсын заан Ц.Одбаяр
- Улсын заан Б.Пүрэвсайхан
- Улсын харцага Б.Зоригтбаатар нар их шөвөгт үлдэж шагналыг АН-ын ХЭГ-ын дарга Б.Ган-Очир, Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Дорнод аймгийн АН-ын дарга У.Даш нар гардууллаа.
Эх сурвалж: Ардчилсан нам
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.