Эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах анхны эмийг зах зээлд гаргана

Олон жилийн судалгаа, туршилтын үр дүнд эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэх эм тун удахгүй зах зээлд гарахад бэлэн болжээ.
АНУ-ын Миннесотагийн Их Сургуулийн эрдэмтдийн баг жирэмслэхээс 99 хувь сэргийлдэг бэлдмэлийг эрчүүдэд зориулан бүтээсэн байна.
Эрдэмтдийн эрчүүдийн жирэмслэлтээс хамгаалах эм үйлдвэрлэх олон арван жилийн хүсэл эрмэлзэл ийнхүү бодитоор хэрэгжихэд нэг алхам ойртлоо.

Эмийн туршилтыг хулгана дээр туршсан ба дааврын бус “YCT529” гэх шинэ эм нь ямар нэгэн гаж нөлөө үүсгэдэггүй болохыг эрдэмтэд баталжээ. Шинэ эм нь эр бэлгийн эсийг боловсруулах чухал үүрэгтэй уургийг дарангуйлах аж.
Туршилтын хулгана дээр дөрвөн долоо хоногийн турш хийсэн ба эрдэмтдийн үзэж байгаагаар энэ хугацаанд эр хулганын эр бэлгийн эсийн тоо эрс багасаж, жирэмслэлтээс даруй 99 хувиар хамгаалж байсан аж. Харин эмийн хэрэглээг зогсоосноос хойш 4-6 долоо хоногийн дараа хулгануудад эр бэлгийн эс нь дахин боловсорч, зулзагалах боломж бүрдэж эхэлсэн байна.

“YCT529” эм бол эсийн хөгжил, түүний дотор эр бэлгийн эс үүсэхэд идэвхтэй оролцдог ретинойн хүчлийн рецепторын альфа уураг гэгдэж байна.
Гунда Георг: “Эм бодит амьдрал дээр үйлчилнэ гэсэн баталгаа байхгүй. Гэсэн ч, бид эмний үр дүнг хүн дээрээс харчихвал үнэхээр гайхалтай хэрэг болно”.
Эрчүүдэд зориулсан анхны туршилтууд энэ оны хоёрдугаар хагаст эхлэх төлөвтэй байна. Миннесотагийн Их Сургуулийн профессор Гунда Георгийн ярьснаар, эмийг ирэх таван жилийн дотор зах зээлд нийлүүлэх зөвшөөрөл гарч магадгүй хэмээн өөдрөгөөр харж байгаа аж.
Эх сурвалж: Euronews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hun gedeg amitan chini buur argaa baraad yanz yanziin l yum hiih yumdaa haha uidaad bdag bololtloi
Zuv gej bodoj bna. Jiremslelttei kholbootoi bykh yumiig emegteichyyd daaj gardag. Yadaj l emiig n' erchyyd uudag baij ygd bolokhgyi gej. Kkk
Emegtei hun l jiremsltees hamgaalah gj zovdog jiremsleed zovdog er ni bol haa hamaagui end tend huuhed hiigeel belgevchtei hiiheer taashaal avdgui gej emegteigee ersdeld oruulaad l jiremsen bolchihvol minii huuhed bish gej melzej zugtaadl