Canews: Каннын 75 дахь удаагийн кино наадамд уран бүтээлчдийг Соёлын сайд Ч.Номин ахлана

Монгол Улсын Соёлын сайд, хатагтай Чинбатын Номин энэ тавдугаар сард болох Каннын 75 дахь удаагийн кино наадамд Монголын кино уран бүтээлчид болон бусад сонирхогч талуудын төлөөллийг тэргүүлэн оролцохоор боллоо.
Түүнчлэн, Монголын Үндэсний Кино Зөвлөл /МҮКС/-ийг шинээр байгуулахаар болжээ. Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд хатагтай Уламбаярын Нямхүү, Монголын Кино Урлагийн Зөвлөлийн даргаар томилогдсон Чоймпогийн Ундралын хамтаар кино урлагийн салбарынхан, тэр дундаа дистрибьютер, уран бүтээлчид, төрийн албан хаагчидтай оролцох аж.
Монголын Кино Урлагийн Зөвлөл анх удаагаа үзэсгэлэнгийн талбайтай болох гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр тавдугаар сарын 17-25-ны хооронд МҮХАҮТ-д 11:00 цагаас эхлэн өдөр бүр танилцуулга хийж, орон нутгийн соёл урлагийн цэнгүүнийг зохион байгуулах аж.
МКУЗ-ийн үндсэн зорилго нь Монголд эрч хүчтэй, бүтээлч кино урлагийг хөгжүүлэх явдал. Монгол Улсын Засгийн газар сүүлийн үед Монгол Улсад төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж буй дотоод, гадаадын кино үйлдвэрлэгчдийг дэмжих, урамшуулах зорилгоор урьд өмнө байгаагүй хөтөлбөрүүдийг боловсруулаад байгаа аж.
Эх сурвалж: Canews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene xuuxen yu xiisen bolood kanniin kino naadamd oroltsox geed baigaa bilee Soyoliin yamnii said olon ornoor zugaalax bish Mongoliin soyol urlagiin uil ajillagaag bodlogoor demjix ajil xiideg baix gej bodoj baina