УЛС ТӨР

Хүнсний салбараа эргэж яваа Ерөнхийлөгчөөс хүлээх ХҮЛЭЭЛТ

Өнгөрөгч баасан гарагийн /2022.05.13/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний импортыг багасгаж, дотооддоо хэрэгцээгээ хангадаг болох тухай мэдэгдэл хийсэн. Давсаа хүртэл айлаас гуйхаа больё гэж бардамнасан.

Эл мэдэгдлийнхээ дараа хороомон гутал жийж, кепкен малгайгаа өмсөөд хөдөө нутаг руу хүлгийн жолоо залчихав. Хөдөө гадаа явж, хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, тариалангийн бүс нутгийн нөхцөл байдалтай танилцаж, ажиллаж яваа юм. Хэсэг нам гүм суусан Ерөнхийлөгч хүнсний салбараа эргэж, тойрч явна.

Үндэстэн даяарх эрүүл хүнсний хөдөлгөөнийг зарлан эхлүүлсэн нь дэлхийд хорт хавдраар, болохгүй бүтэхгүй өвчлөл бүхнээр тэргүүлж буй жижигхэн Монгол Улсын хувьд асар чухал зүйл. Хөндүүр ч сэдэв. Оройтсон ч үүтгэл цэгийг нь төрийн тэргүүн хатгалаа.

Гэхдээ энд тэнд очиж үйлдвэрлэл эрхлэгчдийг хоосон, хуурай үгээр загнаж, зааварчилж, агсамнаж явбал тунчиг эмгэнэлтэй. Түүний оронд тариалан эрхлэгч, хүнс үйлдвэрлэгчдээ БОДЛОГООР ЧУХАМ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ гэдэг бодит бодлого, гарц, шийдэл ярьж яваасай гэдэг хүлээлт байна.

Эл үндэсний хөдөлгөөний дараа гаднаас давсаа авдаггүй, төмсөө тариалчихдаг, талхаа жигнэчихдэг, эрүүл аюулгүй мах идчихдэг болоосой. Хүн амын дундах өвчлөл, хорт хавдар буурсан байгаасай. Ингэж л үр дүн гараасай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
5 сар 18, 2022 12:25

Humuus yumnuudaa ih undur uneer shahah gd bn ahu erengiilugchuu

Холбоотой мэдээ

Back to top button