Нийгмийн

Голын усанд осолдох эрсдэл өндөр байна

Налайх дүүргийн нэгдүгээр хороо "Хаадын хаад" амралтын газраас урагш 500 метр зайд Туул голд хүн усанд живсэн гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн аврах бүлэг ажиллалаа.

Аврах бүлэг ангиас гарч 20 км замыг 30 минутад туулан очиж /Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат иргэн 32 настай эрэгтэй З/живж нас барсан байсныг осолдсон газраас 4-5 метр зайд гурван удаагийн шумбалтаар 3.5 метрийн гүнээс гаргаж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Голын усанд осолдож, амь насаа алдах эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэдийг онцгой сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button