Хятадын одон орон судлаачид харь гаригийн дохиог илрүүлжээ

Хятадын хэсэг одон орон судлаачид харь гаригийнхнаас ирсэн байж болзошгүй “сэжигтэй дохио”-г илрүүлсэн талаар БНХАУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн Яамны албан ёсны хэвлэлд дурджээ.
Эрдэмтэд “FAST” радио дурангаар 2020, 2022 онд цугларсан хэд хэдэн материалд дүн шинжилгээ хийсний дүнд дээрх мэдэгдлийг хийжээ.

Гэсэн ч, тус улсын харь гаригийн соёл иргэншлийн судалгааны төвийн дарга Жан Тунжиэ хэлэхдээ, радио долгионы хөндлөнгийн нөлөөгөөр сэжигтэй дохио үүсэх магадлал бас өндөр байдаг учир нэмэлт хандалт, судалгаа нарийвчлан хийх шаардлагатай. Үүнд нэлээдгүй хугацаа зарцуулна” гэсэн юм.
Сэжигтэй дохио хүлээж авсан “FAST” радио дуран нь Хятадын баруун өмнөд хэсэгт байрладаг ба 500 метрийн өндөртэй аж. Дохио нь үнэхээр харь гаригийнхны илгээсэн бол дохионы давтамж, утга агуулгыг мөн судлах юм байна.
Эх сурвалж: Xinhua
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.