ДЭЛХИЙ

NASA-гийн төхөөрөмж Ангараг гариг дээрээс “хаалга” олж илрүүлэв

NASA-гийн “Curiosity Rover” төхөөрөмж Ангараг гараг дээрээс “хаалга” олж илрүүлсэн бололтой хэмээх мэдээлэл цацагдаад байна. Ангарагийн гадарга дээр байрлах тэгш өнцөгт хэлбэр бүхий тус “хаалга” мэт зүйл газар доорх соёл иргэншил рүү хөтлөх хонгилын үүд мэт харагдаж байгаа... эсвэл үгүй ч байж болно!

Эл “хаалга”-ны гэрэл зургийг “Curiosity Rover” төхөөрөмж тавдугаар сарын 7-нд “Mount Sharp” буюу Шарп уул руу өгсөх үеэрээ авсан байна. Хэрэв та дэлхийг “хавтгай”, ихэнх улстөрчдийг “гүрвэл” гэж бодож, эл “хаалга”-ыг харь гарагийн нууц уулзалтын газар доорх бункер гэдэгт итгэх магадлал өндөр. Харамсалтай нь, энэ тийм биш.

Ангараг гарагийг судлах Шинжлэх Ухааны Лабораторийн ажилтан Ашвин Васавадагийн хэлснээр, тэгш өнцөгт нүх буюу “хаалга” нь ердөө л “чулууны хооронд үүссэн ан цавын хоорондох зай “гэсэн юм. Ашвин Васавада “Gizmodo” агентлагт өгсөн ярилцлагадаа, “Curiosity” төхөөрөмжийн “Mastcam” камерт өртсөн газар бол эртний элсэн манханаас үүссэн газар гэдгийг нэмж хэлэв. Тэдгээр элсэн манхан нь олон зууны турш бие биен дээрээ овоо үүсгэсээр ирсэн гэв.

Тэрхүү байнга овоорсон овоолгоны даралтаас болж элсэн чулуунууд үндсэндээ өөр өөр цэгүүдэд хугарсан. Тэгэхээр тэр “хаалга” бол хаалга биш, үнэндээ Васавадагийн үзэж байгаагаар 30 орчим см өндөртэй хадны жижиг нүх аж.

Ангарагийн элсэн манхан дахь тэдгээр хугаралууд нь ихэвчлэн босоо байдаг ба энэ тохиолдолд дунд хэсгийг нь хөдөлгөчихсөн босоо тэнхлэгийн хоёр хугарал байсан бололтой. Эсхүл энэ нь нэг босоо хугарал ба блокууд нь бага зэрэг хөдөлсөн байж магадгүй гэж Васавада тайлбарлав.

Хэрэв та бүхэн “Curiosity Rover” төхөөрөмж эцэстээ Ангараг гарагийн газар доорх харь гарагийнхантай анхны холбоо тогтоохыг нь хүлээж байсан бол энэ бол муу мэдээ. Учир нь, Ангараг гараг бүрэн эзгүйрч, хүн төрөлхтөн гарагийг хүссэнээрээ өөрчлөх боломжтой.

“Curiosity Rover” төхөөрөмж 2012 онд Ангараг гараг дээр анх газардаж байсан ба түүнээс Ангараг гарагийн эзгүй манхан дундуур ганцаараа тэнүүчилсээр байгаа юм. Одоогийн байдлаар Ангараг гаригийн хувьд “sols” гэж нэрлэх 3472 хоногийг буюу 27.84 км замыг туулаад байна.

“Curiosity Rover” төхөөрөмж чулуулаг, хөрсний дээж цуглуулаагүй үедээ “Mastcam” камераараа Ангарагийн гэрэл зургийг авдаг юм.

Эх сурвалж: Indiantimes

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-17 08:49

Хэн ха�##�гаа хаячиваах

Холбоотой мэдээ

Back to top button