
Үндэсний бөхийн спортод “аюулын харанга” дэлдэн, өдрөөс өдөрт сүүдэр нь томорсоор буй допингийн эсрэг бат зогсож, хурцаар шүүмжилдэг бөхчүүдийн нэг нь улсын аварга Ч.Санжаадамба.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат тэрбээр “Би бүхий л цаг үед допингтой тэмцэнэ. Допингийг эсэргүүцэхийн тулд хэрэглэсэн бөхтэй барилдахгүй” гэж байв.
МҮБХ хэдхэн хоногийн өмнө хуралдан, барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулсан таван бөхийн эрхийг сэргээсэн.
Үүнийг Ч.Санжаадамба аварга эсэргүүцэн, энэ жил улсын наадамд барилдахгүй байхаар шийджээ.
Тэрбээр “Zogii.mn” сайтад ярилцлага өгөхдөө “Би энэ жилийн наадамл барилдахгүй. Хоёр удаа ес давж түрүүлсэн бөх нэг удаа арав давж түрүүлээд, аварга болсон бөхийн дээр эрэмбэлэгдэж байгаа нь буруу. 10 давж аварга болсон амжилтын үнэлэмж алга. Тэгвэл хоёр удаа тав давсан начин цолтой хүнээ нэг удаа зургаа давсан харцагын дээр эрэмбэлчих. Ийм шударга бус зүйлүүдтэй хэзээ ч санал нийлэхгүй.
Би өмнө нь допинг хэрэглэсэн бөхтэй барилдахгүй гэж хэлсэн. Энэ жил нэр бүхий таван бөхийн эрхийг сэргээлээ. Үүнийг эсэргүүцэн, хэлсэн амандаа хүрээд наадамд барилдахгүй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв тэмцэл. Гэхдээ допингтой новшнууд завшаад, допинггүй Санжаа хохироод өнгөрч байгаа нь харамс�##�тай.
Дэмжиж бна
Үнэнч шударгаар барилдах хэрэгтэй
Допинг х�##�ддаг өвчин юм уу.Чи л хохироно шүү дээ.Сүхбат аварга эрт зодог тайлсан.Одоо эргээд барилдаж бна.Хэн ч хожихгүй бх.