"Т.Доржханд, Ш.Адьшаа нарын эхлүүлсэн хууль зүйн маргаан улстөрийнх болчихлоо"
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр Ж.Сүхбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр: Улс төрийн маргаан дэгдэж, хууль зүйн маргаан босч байна. Ш.Адьшаа, Т.Доржханд нарын үүсгэсэн хууль зүйн маргаан улс төрийн маргаан болж даамжирлаа. ҮХНӨ оруулах журмын тухай хуулийн 1.2-т энэ хуулиас гадуур Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглодог. Энэ бол журмын тухай хуулийн амин сүнс нь. Тэгэхээр журмын тухай хуулиар нэмэлт өөрчлөлт хийх бололцоо байгаа гэж харж байна. Цэцийн хуульд "Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хянах эрхгүй болгочихъё" гэдэг заалт ороод ирж байна. Үүнийг нэлээн бодож дэнсэлж байгаад дэмжихгүй гэж шийдлээ. Энэ бол Цэцийн гаргасан эцсийн шийдвэртэй харшлахаас гадна Үндсэн хуулийн суурь бүтцийг хамгаалах заалтаас гадна эргээд Үндсэн хууль зөрчсөн асуудал болно" гэв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндсэн хуулийг сахиж хамгаалах, хамгаалуулах чиг үүргээ умартаж, өөр хоорондоо үгсэн хуйвалдаж, увайгүй бүдүүлэг дүгнэлт гаргагч энэ хэдэд итгэхэд хэцүү боллоо. Ядахдаа дунд суудлаараа хуралдаж, Хууль тогтоох байгуулагадаа ч танилцуулалгүй их суудлаараа баталдаг нь юу ч билээ...Арай арай арай л юм болжээ. Үр дагавар үлэмж хорлонтойг яагаад үл огооровоо?!!??
Гишүүд минь ийм зүйл дээр тэмцэж ажиллахгүй бол улс орон тогтворгүй байдал руу орлоо
Нэг л хачин
Тэг лээ
Ингэ лээ гээд л талцал
Хэдэн удаагын сонгуулиар өвөр түрүүн дээ орж,хувь хөрөнгөө зузаатган хамт даа олон жил явсан шүү!!