Г.Ёндон "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирлын ажлаа хүлээж аваад эхэлжээ

Засгийн газраас өнгөрсөн долоон хоногт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирлаар томилох шийдвэр гаргасан.
Түүнийг ажлаа хүлээж авсан эсэх дээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тайлбар өглөө.
Тэрбээр "Засгийн газрын зүгээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт чиглэл өгдөг. Тус газар хорооныхоо хурлыг хийх замаар ажлыг хүлээлцүүлэх процесс болно. Өмнө нь томилогддог, ажил хүлээлцдэг үйл явц бүх түвшинд туйлын хариуцлагагүй явж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогын уялдаатай холбоотой зүйл бүх түвшинд хаягдаж ирсэн. Бид ажил хүлээлцэх үйл явцыг нэг өдөр, нэг цагийн хугацаанд хийгдэнэ гэж боддогоо өөрөөр харах ёстой. Ялангуяа Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэр дээр ажил хүлээлцэх үйл ажиллагаанд 7-10 хоногийн хугацаа зарцуулах нь байх ёстой зүйл.
"Эрдэнэт үйлдвэр" дээр ажил хүлээлцэх үйл ажиллагаа эхэлсэн. Түүнээс өмнөх дарга нь ажлаа өгөхгүй гэж цааргалж байгаа зүйл огт байхгүй. Төр хаанаа хэнийг хэзээ яаж ажиллуулахаа шийдэж чаддаг байх ёстой" хэмээх тайлбарыг өгөв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.