Волейболын дээд лиг: 2021 оны аварга "Ноён" клуб эхний хожлоо авсан, лигийн хоёр дахь өдөр

Монголын волейболын холбооны "Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах" тэмцээн өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр эрэгтэй багуудын тоглолт явагдах хуваарьтай байсан юм.
Өчигдөрийн эхний тоглолт спортын төв ордонд 12 цагаас "Хилчин-Алтайнбарс" болон "Хасу-Мегастарс" клубуудын хооронд явагдаж багууд таван ээлжийн турш өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлэв.Уг тоглолтод "Алтай барс-Хилчин" клуб өмнө жилийн дээд лигийн дэд аварга "Хасу-Мегастарс" багийг буулган авч эхний хожлоо авсан. Харин тухайн өдрийн бас нэгэн онцлох тоглолт өмнө жилийн дээд лигийн аварга баг "Натур Мед Ноён" клуб болон "Тэнүү Огоо" клубуудын хооронд болж өнгөрөв. Тэд дөрвөн ээлжийн турш өрсөлдөж Ноён клуб буулган авснаар лигийн эхний хожлоо авсан юм.
Дээрх хоёр тоглолтоос гадна энэ жилийн дээд лигт шинэ бүрэлдэхүүнтэйгээр оролцож буй дөрвөн баг хоорондоо таарч тоглов. Тодруулбал, Баянхонхорын баг "Эрчим БВТ"-г 3:1-ийн харьцаатайгаар, "Минжит-Булган" баг "Өмнөговь-Шанх Транс"-ыг мөн ээлжийн харьцаа 3:1 ээр буулган авсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.