Нийгмийн

Найман машин, хоёр хүүхэд мөргөсөн эмэгтэй жолоочийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Энэ сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд замд зам тээврийн ноцтой осол гарч, олон машин мөргөлдсөн талаар бид мэдээлж байв. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд уг ослын дүрс бичлэг сошиал орчинд тархаж, олон нийтийг цочирдуулсан.

Тодруулбал, Toyota Land Cruser авто машины жолооч 29 настай, эмэгтэй “М” гэгч нь Toyota Prius, Harrier, Nissan Qashqai маркийн гэх мэт найман автомашиныг мөргөж, явган зорчигч 12 настай эмэгтэй “С” болон “Э” нарыг мөргөж гэмтээсэн билээ. Хохирогч хоёр хүүхдийн нэгнийх нь хөл хугарсан бөгөөд одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй.

Тэгвэл эл ослын шалтгаан нөхцөл тодорхой болсон эсэхийг албаны эх сурвалжаас тодрууллаа.

Ингэхэд "Цагдаагийн байгууллагаас тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн. Хуулийн хугацаанд нь шалгасан. Энэ хэргийн холбогдогч эмэгтэй хуулийн дагуу шүүхээр орж, хариуцлагаа хүлээнэ. Урьдчилсан байдлаар тухайн эмэгтэй жолооны курст суралцаагүй байсан. Сошиал орчинд нөлөө бүхий хүн байсан учраас нууж байна гэх мэдээллүүд тархаж байгаа нь үндэслэлгүй. Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд, хугацаандаа шалгаад прокурорт шилжүүлсэн" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Teneg galzuu umnuudiig il bolgomoor uma

Нийтэд зарла
Нийтэд зарла

Энийг өөгшүүлмээргүй байнаа. Энийг ингээд орхимооргүй байна.

Хахуул өг
Хахуул өг

Хахуул өгөөд л мултарна.

Тээнг
Тээнг

Хааз тоормосоо андуурсан гэх шиг арын хаалгаар төгссөн юмууд

Холбоотой мэдээ

Back to top button