Нийгмийн

Хэрэгтэй мэдээлэл: Цус өтгөрвөл яах вэ

Гиперкоагуляци бол цусны зуурамтгай бус чанар алдагдах үйл явц юм. Ихэвчлэн зуурамтгай чанар болон нягтралыг цус өтгөрөх гэж нэрлэдэг. Жишээ нь, дулаан цаг агаарын нөхцөлд хөлс гарах нь ихсэнэ, бие шингэний дутагдалд орох ба тухайн хүний гематокрит нэмэгдсэнээс болж зовиур мэдэрч эхэлнэ, энэ үед гемоглобин, цусны улаан эсүүд болон цусны бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн хэмжээ тогтвортой байдлаас хэлбэлзэнэ.

Харин коагуляцийн үйл явц хэвийн байх ба тухайн хүний гематокритын хэмжээ дагаад хэвийн болоход цусны коагуляци алдагдана. Гиперкоагуляци үүсэх олон xүчин зүйл бий, шууд эсвэл шууд бус антикоагуляциас ихээхэн хамаардаг. Шим тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн тус болж чадахгүй боловч антикоагуляцийн эм бэлдмэлүүд нөлөөлж болно, гэхдээ маш анхаарал болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Цус өтгөрөхөд нөлөөлөх xүчин зүйлс:

  • Хорт хавдар
  • Арьсны сүрьеэ
  • Уургийн дутагдал
  • Тамxи татах
  • Цусны судаснууд гэмтэх, тэр тусмаа атеросклероз
  • Амьдралын буруу хэв маяг
  • Илүүдэл жин
  • Тромбофили Муу зуршлууд Эритремиа, гемангиома эсвэл антифосфолипидын хам шинж
  • Зүрхний мэс засал хийлгэж, хиймэл хавхлага тавиулсан
  • Аутоиммун өвчин
  • Жирэмслэлт эсвэл жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл зэрэг нөлөөлнө

Илэрч болох шинж тэмдгүүд:

  • Толгой эргэ, өвдөх,
  • Арьс загатнах,
  • Эрч хүчгүй болох,
  • Амьсгалахад хүндрэл учрах,
  • Хараа муудах
  • Цусны даралт ихсэнэ

Яагаад эрүүл мэндэд аюултай вэ?

Цус өтгөрөх нь вень болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсэхэд нөлөөлдөг. Энэ нь цусны урсгалд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Цус өтгөрснөөр уушгины эмболизм бий болдог. Цусны бүлэгнэл нэг эсвэл хэд хэдэн уушгины артерын судсуудыг давхар бүрхсэнээр уушги хангалттай хэмжээний хүчилтөрөгч хүлээж авах боломжгүй болдог.

Хэрхэн цусыг шингэрүүлэх вэ?

Өөрөө дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээний талаар зөвлөгөө авах хэрэгтэй.

Хэрэв танд цус өтгөрөх шинж тэмдэг илрэх юм бол дан ганц эм уухаас гадна байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж цусыг шингэлж болно:

  • Куркума (ялтаснуудад эерэг нөлөөтэй, цус бүлэгнэхээс сэргийлнэ)
  • Цагаан гаа (ижилхэн нөлөөтэй)
  • Шанцай (цусны даралт ихсэхээс сэргийлнэ, хэтэрхий их хэрэглэвэл элгэнд муу гэдгийг анхаараарай)
  • Улаан чинжүү (цусны эргэлтийг сайжруулна)
  • Витамин Е амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэнэ.

Эдгээр бүтээгдэхүүнүүд сайн нөлөөтэй:

Та ногоон сонгино, улаан лооль, брокколи, усан үзэм, анар, бэрсүүт жүрж, бүйлсэн самар, хушга, ойн самар, ногоон цай, аньсны шүүс, хар шоколад, сармис, мөн их хэмжээгээр ус уух хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 21, 2022 14:32

Элдэв вирус энэ тэр байхгүй бол цусны донор болох хэрэгтэй.

Зочин
Зочин
10 сар 22, 2022 04:34

Ус зөвлөсөн хэмжээгээр уух !

Холбоотой мэдээ

Back to top button