Танд хэрэгтэй

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, цас орно

2022 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын тав хоногийн урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.

11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи 11-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -14-19 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20-25 градус, өдөртөө -9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус, бусад нутгаар шөнөдөө -12-17 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button