УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Үндэслэлгүй мэдээлэл хийсэн С.Одонтуяа гишүүн чуулган дээр мэдээлэл сонсго

Пүрэв гарагийн УИХ-ын чуулган эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар С.Одонтуяа гишүүнтэй холбоотой үг хэллээ.

Тэрбээр "УИХ-ын гишүүн, дэд дарга С.Одонтуяаг "Монгол Улс хүний эрхийн хувьд нэлээд их зөрчилтэй байна. НҮБ-ын шинжээчид ирээд, Монголд шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчлах эрх зүйн тогтолцоо үйлчилж байна" гэсэн үндэслэлгүй мэдээлэл хийсэнд харамсаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн зөвшөөрлөөс гадуур хэн нэгнийг цагдан хорих тогтолцоо огт байхгүй. Гэмт хэрэг үйлдэж байх үед нь газар дээр нь хойшлуулашгүй ажиллагааны журмаар баривчлах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд 24 цагийн дотор шүүхээс зөвшөөрөл авдаг тогтолцоотой. Тийм учраас АН-ын бүлэг, УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг албан ёсоор Монгол Улсын Засгийн газарт яг энэ асуудлаар асуулга тавьж, чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл сонсгооч гэсэн хүсэлтийг гаргаж байна.

Бид олон улсад хүний эрхийн чиглэлээр Монгол Улс урагшаа ахиж, ахиц дэвшил гаргаж байгаа. Хуучин 72 цагийн баривчилгаа байсныг 48 цаг болгож өөрчилсөн" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin bgd irgenzochin
Zochin bgd irgenzochin
11 сар 17, 2022 11:42

ODONTUYA SONGOGDSON TOIROGTO YU CH HIIGEEGUO AN-GISHUUN BUS HUMUUSIIG HUN GJ UZDEGGUI HUNDEE

Зочин хөдөөний хүн
Зочин хөдөөний хүн
11 сар 17, 2022 15:03

Маш зөв

Зочинээлээ зочин
Зочинээлээ зочин
11 сар 17, 2022 17:23

Ер нь улстөрийн захи�##�гаар цагдаа хуулийнханы өөдөөс дайрдаг танхайн нөхдүүдэд хууль хатуу байх ёстой шүү Ковидын бэлэн байдлын зэрэг шилжсэн үед Сосорбарам Батүүл Монголхүү гэх нөхдүүд хууль зөрчиж тайхайраа биз дээ Үүнийг хэн яаж зохиулах юм бэ Цагдаа бол хатуу чанга байх ёстой шүү Баасан авгайгаас эхлээд л төрийн цагдаагийн хувцас урж эрх чөлөөнд х�##�даж эхэлсэнЯахын тулд хууль шүүх төрийн цагдаа ажилладаг юм бэ Сүүлийн улаан г�##�зуу охид хүүхэнүүд олширч байна нэг л их эх оронч гэж цээжээ дэлдэгсэд. ард иргэд нь эвтэй түнжтэй байж л энэ хэцүү үеийг улс орон туулах ёстой Хууль үнэхээр муу ажиллаад байх юм Тэр нэг ард түмний нэр барьсан улаан г�##�зуу мэдрэлиН ӨВЧТЭй нөхөр арай даварч хэтэрээд байгаа хүн болгон харж байна ярьж бна Ганц нэгэн улстөрийн ашиг хонжоо харагч нөхөдүүд Мөнхэрдэнэийг бүр даваруулчихсан Монгол хуультай орон хууль биелүүлдэггүй нөхөдүүдэд Очирбат ерөнхийлөгчийн төр төмөр нудрага хэрэгтэй санагдах юм Аль ч улс орон цэрэг цагдаагаа дээдэлдэг Манай д хүнийг яаж ч худлаа харуулж хүнийг �##�ж байна Ардчил�##� эхэлсэнээс эхлүүлээд хуйлгайчууд төрд гарсан дэлхий даахгүй баян болсон Хулгайч танхай хүний үр сад яг өвчиж төрдөг Жишээ Эрдэний хүү Одхүү гэж танхай нөхөр

Холбоотой мэдээ

Back to top button