Б.Сарантуяа: Алга болсон 21 бүтээлийн зургааг нь олсон, гэвч хэргийг прокуророос хаачихлаа

Монголын уран зургийн галлерейн захирал Б.Сарантуяатай ярилцлаа.
“Азарганы ноцолдоон” эх хувиараа байгаа эсэхийг шалгуулахаар ЭЦА-нд хандсан
-Монголын уран зургийн галлерейн бүтээлүүд алдагдсан, солигдсон гэх асуудлыг өөрөөс тань нухацтай тодруулмаар байна. Их тэнгэрийн аманд дэлгэж байсан зургуудаас 21 нь алга болсон талаар 2008 оноос дуугарч эхэлсэн байдаг. Та хэр мэдээлэлтэй байдаг вэ?
-Бид Монголын уран зургийн галлерейн байр, хүний нөөц, төсвийн асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдэгдэл хийсэн. Зориулалтын бус байранд 31 жил түрээс төлөн байрлаж буй асуудлыг голчлон хөндсөн л дөө. Үүний зэрэгцээ галын гэмтэлтэй бүтээлүүдийг ярих хэрэгтэй бодлог. Дагаад алга болсон, солигдсон гэх энэ асуудал ч хөвөрч ирдэг. Харин саяхан О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон” бүтээлийн эх хувь алдагдсан гэдэг зураач нарын байр суурь анхаарал татах боллоо.
Хэдийгээр зураг алга болсон, солигдсон гэдэг асуудал миний албан тушаалаа авахаас өмнөх явдал ч ярьж, хэлэх нь миний үүрэг.
Хамгийн сүүлээс нь эхэлж яривал, “Азарганы ноцолдоон” эх хувиараа байгаа эсэхийг шалгуулахын тулд Эрүүгийн цагдаагийн албанд хэдхэн хоногийн өмнө хүсэлт гаргачхаад байна. Нүдээр үзээд эх хувь мөн, биш гэж хэлэх нь үндэслэл муутай. Харин мэргэжлийн хүмүүс шалгаж, тогтоох байх. Монголын уран зургийн галлерейд ирсэн тухайн үеийн тэмдэг, тэмдэглэгээ, баримт бичгийг харахад эх хувь нь яах ч аргагүй мөн.
-Эх хувийг хуулбарынх нь хамт дэглэсэн байсан. Энэ үүднээс эх хувь нь алдагдаагүй, байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл цагдаад гомдол гаргажээ?
-Бид энэ хүртэлх хугацаанд эх хувийг л дэглэж ирсэн гэж ойлгодог. Дэлхийн жишигт голдуу хуулбаруудыг дэглэдэг туршлага бий. Манайд эх хувиас гадна 1980 онд бүтээгдсэн хуулбар ч хадгалагдаж байсан. Энэ хоёрыг хамтад нь дэглэсэн байгаа.
Харин эх хувь биш ээ, солигдсон байна гээд байгаа зураачдын байр суурийг мэргэжлийн байгууллагад хандан шалгуулж, эргэлзээг тайлахаар болсон гэсэн үг. Бид бол баримт бичгийнхээ дагуу эх зураг мөн гэдэгт итгэлтэй байгаа. “Азарганы ноцолдоон”-ы бүртгэлийн карт энэ байна л даа. Төрийн хамгаалалтад, яаж байх ёстой тэр дагуу нь хадгалан, хамгаалж ирсэн. Тиймээс “Хуулбар байна” гэж хүмүүс шуураад байгаа учраас л цагдаад хандсан.
-Тэгэхээр ойлгомжгүй байдлыг нэг тийш болгохын тулд цагдаагийн байгууллагад хандсан юм байна.
-Тийм, мэргэжлийн шинжээчид ажиллуулж өгөхийг хүссэн. Тэд зотонгоос нь авхуулаад л шинжлэх учиртай.
Үүний дээр, “Азарганы ноцолдоон”-ыг 1986 онд сэргээн засварлагдсан баримт олдсон. Энэ шалгах, шинжлэх үйл ажиллагаанд тулгуур баримт болох болов уу гэж харж байна.

Хувийн архиваас нь “Бугуйлж” олдсон Х.Болдбаатар биднийг залруулга гаргахыг хүссэн
-Одоо Их тэнгэрийн амнаас алдагдсан, солигдсон 21 зургийн тухай ярилцъя. Галлерейн үе, үеийн захирал өөрсдөө хуулийн байгууллагад хандаж ирсэн байдаг. Энэ 21 зургийн нэг болох “Бугуйлж” Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатарын архиваас олджээ. Энэ хүрээнд та ямар мэдээлэлтэй байдаг вэ?
-Саяхан надад Х.Болдбаатараас гомдол ирсэн байна. Ц.Элбэгдоржийн “Монгол арт галлерей”-тэй хамаагүй юм аа, хувь иргэн Х.Болдбаатар гэж ярьж, бичих ёстой юм гэж албан бичгээр илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл олдсон “Бугуйлж” бүтээл Ц.Элбэгдоржтой юм уу, түүний “Монгол арт галлерей”-тэй хамаагүй гэдгийг ялгаж, салгаж, залхуулж өгөхийг хүсжээ.
-Харин хувийн цуглуулгаас нь олдсоныг өөрөө үгүйсгээгүй?
-Үгүйсгэхгүй хлээн зөвшөөрч байгаа. Х.Болдбаатарын. “Нью фолдер арт” гэдэг хувийн цуглуулгаас нь гарч ирсэн нь үнэн.
-Тэгвэл яаж яваад Х.Болдбаатарын хувийн цуглуулгаас олдсон нь?
-Тэр бол тодорхойгүй хэвээр.
-Бусад зургуудын тухайд?
-Хамгийн анх 1986 онд Их тэнгэрийн ам руу гадаадын зочид төлөөлөгчдөд үзүүлэх гэж 40 уран зургийг авч явсан. 1991 онд Дүрслэх урлагийн музейгээс Монголын уран зургийн галлерей салахад, “40 зураг Их тэнгэрийн аманд байгаа шүү” гэдэг мэдээллийг албан ёсоор дамжуулсан. Дараа нь 1996 оны үеэр бил үү дээ, энэ зургуудыг Их тэнгэрийн ам руу явуулж, хүлээлцсэн тухай бичиг бий. Түүнд хүлээж авсан хүний гарын үсэг байхгүй.
Гэтэл 2008 оны тооллогоор, Их тэнгэрийн аманд 40 зураг биш 70 гаруй зураг тоолж, будилаан үүсгэсэн. Оюутны ажил, хаа хамаагүй бүртгэлгүй 30 гаруй бүтээлийг нэмээд тоолчихсон. Ингээд энэ асуудлыг дахин нягталтал, анх явуулсан 40 зургаас 21 нь алга болсон нь ил болсон. Үүнийг миний урьд урьдын захирлууд ч хөндөн тавьж байсан. Миний хувьд мөн ажлаа авснаас хойш цагдаад гомдол гаргаж, шалгуулсан. Энэ гомдлын хүрээнд хэд хэдэн галлерей, хувийн цуглуулгыг шалгасан бөгөөд улмаар Х.Болдбаатарын цуглуулгаас “Бугуйлж” олдсон юм.
Зургаан бүтээлийн учрыг олсон ч хэргийн прокуророос хаалаа. Асуудлыг дахин тавина
-За, 21 зургаас нэг нь ийн олдож. Бусад нь?
-Одоогоор нэг биш зургаан бүтээл тодорхой болсон.
Мөнөөх гомдлын дагуу үргэлжлүүлэн шалгахад Их тэнгэрийн амнаас зарим нь гарч ирсэн. Мөн 2009 онд 900 бүтээл шатсаны дотор хоёр нь багтсан байсныг тогтоосон. Өөрөөр хэлбэл нийт зургаан бүтээл яасан нь ойлгомжтой болсон. Тэгэхээр одоо 15 бүтээлийн асуудал тодорхойгүй хэвээр байгаа гэсэн үг.
Би У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад хүсэл тавьж, Их тэнгэрийн аманд зориулалтын бус байранд, үнэ цэнтэй бүтээл байлгах нь зохисгүй талаар мэдэгдэж байсан. Ингэснээр Их тэнгэрийн аман дахь Уран зургийн галлерейн зургуудыг буцааж авахаар болж, шийдвэрлэсэн. Тэндээс нийт 17 зургаа буцаан олж авсан нь олзуурхууштай.
-Одоо хуулийн байгууллагад ямар процессууд өрнөж байгаа талаар тодруулахгүй юу?
-Манай гомдлыг прокуророос хаасан байна. Бичгийг нь саяхан хүлээж авлаа. “Та нар өөрсдөө хаалгая гэсэн учраас хаалаа” гэсэн утгаар тайлбарласан байх юм. Учир явдлыг тодруулбал, манай декриттэй байсан менежерийг дуудаж авчраад гарын үсэг зуруулчихсан юм билээ. Үүнд анхаарал, ойлголт сул байсан нь бидний буруу.
Хүннүгийн үеийн булшнаас хивсний тасархай олоод, нэг тасархай нь Эрмитажийн музейд байна гэдгийг тогтоож болоод байхад саяхан болсон энэ асуудлыг яагаад шалгаж болохгүй гэж. Энэ байгууллагыг удирдаад таван жил болсны хувьд ямар асуудлууд байгааг маш сайн ойлгож байгаа. Яавч дуугүй өнгөрч болохгүй юм.
-Прокуророос хаасан гомдлын агуулга нь?
-2019 оны хоёрдугаар сарын 27-нд өгсөн гомдол байна. Нөгөө 21 зургийн асуудлаар. Энэ ажлын хэсэг бас ажиллаагүй биш ажилласан. Түрүүнд ярьсан: Хоёр нь шатаж, нэг нь Х.Болдбаатарын цуглуулгад байж гэдэг мэдээллүүдийг энэ ажлын хэсэг ажиллаж, тогтоосон юм.
-Асуудлыг дахиж тавих уу?
-Дахиж тавина.
Үүнээс гадна, ярилцлагын эхэнд дурдсанчлан “Азарганы ноцолдоон” эх хувь нь мөн үү, биш үү гэдгийг тогтоох хүсэлт Эрүүгийн цагдаагийн албанд гаргасан. Ингээд харахад хуулийн байгууллагад хоёр салаа процесс явж байна. Одоо бид үлдсэн 15 зургийн учрыг олж өгөөч гэдэг хүсэлтийг дахин тавина.
-Та энэ салбарт ойр, дээр нь байгууллага удирдаж буйн хувьд өөрийн зүгээс ямар нэг хувилбар дэвшүүлдэг үү?
-Энэ албан тушаалыг хашиж суугаагийн хувьд үүнийг илэрхийлэх нь зохимжгүй гэж үзэж байна. Харин би дотор нь байна, ойр байна. Хүн л юм болсон хойно өөрийн бодол байна. Гэхдээ захирлын статусаас үүнийгээ илэрхийлэх нь зохимжгүй.

Бүтээлүүдээ сан хөмрөгт нь буцаагаад оруулахад гунигтай санагддаг
-Зөвхөн алга болсон зургуудаас гадна олон асуудал Монголын уран зургийн галлерейд тулгамддаг. Зориулалтын бус байрнаас эхлээд л. Шийдвэр гаргах түвшинд ажиллаж эхлэх шинж байна уу?
-Нэг авууштай зүйл нь, бид Соёлын яамтай болсон. Ямар ч байсан хариуцсан эзэнтэй болоод авлаа. Энэ бидэнд “Одоо л болох нь” гэсэн хүч, итгэл үнэмшил өгсөн. Өөрсдөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийсэн юм болов уу гэж бодож явдаг. Анх намайг ирэхэд “Хүн ордоггүй”, “Хүйтэн нойтон” гэдэг л байсан. Миний сайндаа гэхээс илүү хэдэн сайхан залуус нэгдэж, урам зоригоороо хийсэн ажлууд том өөрчлөлт авчирсан. Үзэгчдийн тоо прогрессоор өссөн.
Бид 13-уулхнаа гээд бод доо. Ийм цалингаар ажилладаг хүн гэж ч өнөөдөр байхгүй. Хүйтэн хөндий газар гал асаах юм сан гэж бид урлагийн боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүлж, брэнд бүүкээ гаргасан. Эцсийн бүлэгт галлерей гэдэг бол хэдэн бүтээл дэглээд л, үзэсгэлэн гаргаад л явдаг газар биш юм. Хүнд өөрөө өөрийгөө амьсгаа даран сонсох боломжийг өгөх, олон янзын боловсролын үйл ажиллагааг тогтмол явуулдаг байх учиртай.
Жаахан хүн хүч, төсөв нэмж өгөөд, хэдэн бор ажилчдын маань цалинг өсгчихвөл ямар сайхан зүрх сэтгэлтэй залуус ажиллаж байна гэж бодно. Тэдний ард ээж аав, үр хүүхэд нь байгаа. 500 мянган төгрөг гар дээрээ авчхаад яаж амьдралаа залгуулах юм бэ. Маш сайхан залуус манайхаас гарсан, харамсалтай. Залуус хонож өнжөөд л, болохоос нь болохгүй хүртэл ажилладаг. Сайхан хамт олон бүрдсэн л дээ. Соёл урлагийн ихэнх байгууллагуудад өнөөдөр зүрх сэтгэлтэй нь л үлдсэн байгаа шүү.
-Уг нь Ч.Номин сайд манай дүрслэхийн уран бүтээлчид өндөр чансаатай гэдгийг мэдэрчихсэн юм шиг анзаарагдаад байгаа?
-Мэдэрсэн. Яг үнэн мөнийг олоод харах нүдтэй хүн юм байна л даа. Ер нь монголчуудад соёл урлагийн салбараас эдийн засгийг босгох боломж байна гэдгийг олж харсан.
Сониноос, “Катар-2022”-ын хүрээнд үндэсний музейд нь манайхаас дөрвөн зураг очиж дэлгэгдсэн. Манай соц-реализмын үеийн бүтээлүүдийг дэлхий хүлээн зөвшөөрч байна. Бидэнд өөрсдөө эхэлж хүсэлтээ тавиад, эл дөрвөн бүтээлийг сонгосон. Би өөрөө явж дэглэх явцад нь оролцоод, хараад ирлээ. Монголын дүрслэх урлагийг тэнд хэчнээн олон хүн харах бол гэж бодохоор асар их баяртай байна.
-Ер нь манай уран бүтээлчид сүүлийн жилүүдэд маш идэвхтэй ажиллаж байна. Тэдний бүтээлүүд гадаадын галлерейд дэглэгдсэн ч анхаарлыг нь татаж, ярианы сэдэв болж буй. Харамсалтай нь эсрэгээрээ хувийн галлерейнууд хаалгаа барьж байна. Үзэсгэлэнгээ гаргая гээд ирж буй залуу уран бүтээлчдэдээ Уран зургийн галлерей хэр нээлттэй ханддаг вэ?
-Маш зөв асуулт байна. Бид алтан үеийнхнээ хүндэтгэж, хүндэтгэлийн үзэсгэлэн зохион байгуулахаас гадна залууст чиглэсэн “Чөлөөт орон зай” гэдэг үзэсгэлэн дэлгэдэг. Хувиараасаа хамаараад жилд 1-2 удаа л гаргаж чаддаг л даа. Мөн оны шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээний хүрээнд, үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан залуу уран бүтээлчид галлерейн нэрэмжит шагнал өгдөг. Түүндээ бие даасан үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй дэлгэх эрх олгодог.
Хуваарь байхаасаа байхгүй нь их л дээ.
-Хуваарийн дийлэнх нь юун дээр тавигдах уу?
-Төлөвлөгөөт болон гадаадын үзэсгэлэнгүүд. Хэрэв 2023 онд гаргах бол 2022 ондоо хуваарьт бичүүлэх ёстой байдаг. Тэгээд цаг үеийн чанартай болон ойн үзэсгэлэнгүүд их болдог. Тэгэхээр хуваарь аргагүй шахуу байдаг.
-Уран зургийн галлерейн дансанд яг хэчнээн бүтээл бүртгэлтэй байдаг юм бэ?
-Нийт сан хөмрөгт 4000 гаруй бүтээл байгаа шүү дээ. Байрнаасаа болоод 8-хан хувь нь жилд дэглэгддэг гээд бод доо. Байраа томруулж, бүх үзмэрээ дэлгээд тавибал ямар гайхалтай вэ. Зарим бүтээлээ сан хөмрөгт нь буцаагаад оруулахад гунигтай сэтгэлд төрдөг шүү дээ. “Дахиж хэзээ ил гарна даа” гэж.
Бид бас дуртай үедээ сан хөмрөг рүүгээ гүйгээд ороод байхгүй. Сан хөмрөг рүү заавал гурван хүн ордог. Би орвол орлоо, гарлаа гэдгээ бичиж үлдээдэг, надад бүр ч дураараа нэвтрэх эрх байдаггүй. Би өөрөө хуулийн хүн учраас энэ дэг журмыг хатуу баримтлуулахыг хичээдэг.

Сэргээн засварлагч хоёр залуугийн нэгийг гэрээтээр, нөгөөг нь өөр орон тоонд авсан
-Одоо танаас шатсан уран зургуудыг сэргээн засварлах ажил ямар явцтай байгааг тодруулмаар байна. Мэргэжлийн бус хүмүүс ажилладаг гэх мэтээр шүүмжлэлт ярианууд байнга сонсогддог?
-Яг ярих юм бол манайд урлагийн бүтээл сэргээн засварладаг мэргэжлийн хүн бараг байхгүй л дээ. Одоо ХБНГУ-ын төслөөр манай хоёр хүүхэд бэлтгэгдэж байна. Германы том сэргээн засварлагч ирж сургалт хийж байгаа. Сая гурван долоо хоног А-гаас нь эхлээд заасан. Одоо энэ хүүхдүүд бүтээл цэвэрлэж байгаа. Шал өөр юм заадаг юм байна. 26-нд хоёр дахь удаагаа ирэх юм. Он гараад дахиад ирнэ. Энэ төслийн үр дүн гэдэг тэнгэрийн умдаг атгахтай адил. ХБНГУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай уран зургуудыг аврах гэж байна шүү дээ. Энэ тусламжийн хүрээнд урлагийн бүтээл сэргээн засварлан Монголдоо ганц лаборатори байгуулж өгсөн. Гэтэл энэ чиглэлд нэг ч төгрөг баталж өгсөнгүй, Сангийн яам.
-Энэ лабораторын тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Төсөвт ямар зардлыг нь багтаах ёстой байсан юм бэ?
-ХБНГУ-ын Засгийн газрын мөнгөөр лаборатори байгуулаад өглөө. Одоо гэтэл уусмалд ашиглах бодисоо ч худалдан авах мөнгөгүй байна л даа. Мөн ажиллах хүмүүсийн орон тоог, цалинг баталж өгөөгүй. Герман багшаар хичээл заалгаж, бэлтгэгдэж байгаа хоёр залуугийн нэгийг гэрээтээр, нөгөөг нь шал өөр орон тоонд авчихсан байгаа. Энэ хоёр хүүхдийн орон тоог ч баталж өгөөгүй. Одоо яаж цалинжуулах юм, мэдэхгүй.
Хүнгүй, химийн бодисгүй нэг сайхан лаборатори жил тойрох юм гэнэ. Хойтон ч батлах эсэхийг мэдэхгүй. Лаборатори аравдугаар сарын 4-нд нээгдсэн, үүнээс өмнө 2022 оны төсвийн тодотголд ч бид оруулж байсан юм. Бид анхнаасаа 31 хүний орон тоо батлаад өгөөч, тэгвэл “Алаад өгье” л гэсэн. 13 залуугийн хамт их юмны ард гарч, хүртээмжтэй байж чадаж байна шүү дээ.
-Шатсан 900 бүтээлийн сэдэвтээ эргээд орвол?
-Тийм, 2009 онд гал гарч, 900 бүтээл шатсан. Хөө тортог болсон 600 бүтээлийг АНУ-ын ЭСЯ-ны төслөөр хоёр удаа сэргээн засварласан. Одоо үлдсэн 368 бүтээл нь авралаа хүлээж байна. 2015 оноос хойш ийш ханцуй шамлаж орсон удаа байхгүй. Би 2019 онд ирээд л анхаарч, идэвхийлэн ажиллалаа. “Урлагийн бүтээл үрчлүүлэх” арга хэмжээ зохион байгуулж, өдгөө амьд байгаа уран бүтээлчээр бүтээлийг нь дахин зуруулахаар ажиллаж байна. Хамгийн сүүлд Ж.Мөнхцэцэгийн “Хясаа” дахин зурагдсан. Одоо нөгөө л ХБНГУ-ын тусламжаар барьсан лаборатори бусад зургуудыг сэргээн засварлахад том ач холбогдолтой юм. Энэ бол зөвхөн Уран зургийн галлерейн хэмжээнд үйл ажиллагаа явуулах бус, хувь иргэн ч цуглуулгынхаа бүтээлийг сэргээн засварлуулахаар ирэх боломжтой.
Хэдийгээр Соёлын яамтай болсон ч биднийг Сангийн яамны хэмжээнд тоож, авч үзэхгүй байна. Энэ байрны тааз дусаал гоождог. Шөнө бороо орвол бид нойргүй хонодог, заримдаа гэрээсээ гүйж хүрч ирээд галлерейгээ шалгадаг. Сүүлд “Монголын Үндэсний уран зургийн галлерей”-н статустай болох хүсэлт тавьсан ч орон тоо, цалингийн шатлал нэмэгдэнэ гээд авч үзээгүй. МУИС ба МҮИС шиг асуудал үүсэх магадлалтай, одоо “Монгол арт галлерей” гэсэн төстэй нэр авчхаад л дэлхийд Монголыг төлөөлөөд явж байна шүү дээ. Бидэнд жаахан л урам өгчихвөл их зүйл хийж чадна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөртөө мөрдөнгүй прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох, хаадаг байх нь зохимжгүй.
ХААНА ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ, ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ!!!
Manaihan ingej ajil hiiihee l bolichih
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ШАЛГА!!!
Яаж ажиллаад бгаа юмбэ???
Arai2 gomdmooor ym
Давж шүүхдэж болно биздээ???
Яагааад хэргиыг хэрэгсэхгүй болгож байгаа юм. Бас хахуул�##� аваа биз. Эсвэл ажлаа хийж чадахгүй бгаа муу???
ТЭГВЭЛ ПРОКУРОРУУД Л ӨӨРСНӨӨ ХУЛГАЙ ХИЙСЭН БАЙНА Ш ДЭЭ
Mash muuu bna
Ajlaaa hiij chadahgvi humuus hylbarchlahoig l boddog
Элбэгдоржийн хонгил шүүх прокурорыг атгасан хэвээр байна. Aлдагдсан зургийг Эби гэртээ хадгaлж байгаа болохоор хонгил түүнийг хамгaaлж хэргийг нь хаасан.
Иэгэж болохгүй шдээ �##�аа хийвэл хийсэн шиг хийгээчэээ
Өөртөө мөрдөнгүй прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох, хаадаг байх нь зохимжгүй.
Лу.Болдын хамаар�##� бүхий эгчид нь монгол зурагнууд байгаа
элбэгдоржийн үед уран зургийн хулгай гаараад байна өөр зураг авч ирж тавиад байна гэдэг үнэн болох нь түүнээс гадна 14-р зууны үеийн �##�тай ятга олдсон эх хувийг нь германчууд сэргээсэн бас л тагжгар хулгайч гэртээ тавьчихсан үзүүлээд байсан эх хувийг нь хулгайлаад хуурамч юм төрд өгсөн байж магадгүй шүү
таравганд бүх юмаа �##�даж гүйцлээ түмээн
үнэт сан хөмрөгийг З.Оюунбилэг гэдэг яамны мэргэжилтэн байсан хүн их гараа угаасан зарсан гадагш гаргасан даа тэр хүний т�##�аар судлаач
Shkapan Dr tavisan bumbug l avaa biz. Uur hen avav gej
Элбэгдорж байгаа цагт монголчууд хэзээч өөдийн бараа харахгүй
Цагаандарь Энхтүвшин гэж хүнд хуучны монгол зургын цуглуулагтай гэж хүмүүс ярьдаг
Элбэгдоржоос бүх зураг олдоно доо.
Hergiig haasan prokuroriig ni shalguulah sanal ug
Naad prokuror chini hereg hiisen hunii zahialgaar alban tushaald ochson baih magadlaltai yum bna.Shalguulbal zuv baih
Холион бантан болжээ
Хүзүүгүйд үлдсэн нь байгаа.Тэрнээс ав эрүү үүсгэ хулгайчид.
Элбэгдоржоос хай олдоно.
Элбэгдорж хулгайч хулгайгаа замхруулах гэж хүнээр г�##� тавиулсан байх магадл�##�тай.
Eebiigiin hongil ajilsaar bna.haramsmaar ym
elbegdorj luivarchingiin hiij baigaa ajil shuu.
элбэгдорж молекул батбаяр нар гуссөөн
Ингэж сунжирч эцэстээ хаагдаж байгаа нь Ц.Элбэгдорж холбоотойн шинж
elbegdorj uran zurag xulgailsn n todrxoi ulsaas bol toimgui xulgai xiisen bgaa. Ydj bxd xulgaich xun bsn bxiin.
Уран зургийн хулгай, Их тэнгэр, г�##�ерейн г�##� түймэр 3 холбоотой санаатай үйлдэл юм байна. Голд нь 1 найруулагч ил байна.
2008 уран зургийн г�##�лерей шатсан үеээр зураач Ч.Хүрэлбаатарын Б.Ринченгийн “Дурсамж” хэмээн сайхан хөрөг шатсан гэсэн.энэ үймээний үеэр хулгайчууд д�##�д хийсэн биш вээз хэмээн хард�##�т үүсэж байна.Сайн судлаж олох нь чух�##� шүү!
Г�##�ерейн захир�##� маань харин дажгүй ажил хэрэгч хүн бололтой.. нэхэл хатуу байж Болдбаатар мэтийн нөхдийн цаана нь гараарай... ажлын амжилт хүсье
Саяхан дан монгол зурагиин цуглуулгаар үзэсгэлэн гаргасан бсан. Минии 2 бүтээл байх ёстой. Гтэл нэг нь байсан нөгөө нь бдаггүй. Түүхэн сэдэвт бүтээл минь хаана яваа бол доо..
Элбэгдорж новш хулгайлсан биздээ. Бузрын хулгайч улсаасаа хулгайлж чадахаас биш гаднаас юм олж ирч чадахгүй новш л доо
Хүзүүгүй новшыг ш�##�гаач
Бид $инь энэ төрийг ямар мулгайч �##�уучинд өгч байсныг мартаж болохгүй шүү Элбэгдорж бол хулгайч журмын нөхөрөө �##�сан дээр УЕП той нийлэж дээрэм ректчин хийж байсан түүний бузар булхайг уудлах юм бол маш их одоо зүгээр амьдрах хоног бага болсон нэг нөхөр л түүнийг �##�ж түмэн олонд буян болож бу�####�д сануулага өгөх хэрэгтэй байна л даа