ДЭЛХИЙ
Бразилын шигшээ Камерунтай сэлгээний багаа тоглуулна

Бразилын шигшээ баг Камерунтай сэлгээнийхээ багаар тоглохоор болжээ. Дасгалжуулагч Тите хасагдах шатны чухал тоглолтын өмнө багийн гол тоглогчдоо амраахын тулд ийм алхам хийж байгаа гэнэ. Тэрбээр “Globo Esporte”-д энэ талаараа ярьжээ.
Хэрвээ наана нь гэнэтийн юм болчихгүй л бол шөвгийн 16-гийн тоглолтод хаалгачаар Эдерсон, хамгаалагчаар Дани Альвес, Эдер Милитао, Бремер, Алекс Теллес, хагас хамгаалагчаар Фабиньо, Бруно Гимараэш, довтлогчоор Родриго Гоэш, Антони, Габриэл Жезус, Габриэл Мартинелли нар гарах гэнэ.
Мөн Эвертон Рибейро, Педро Абреу нарыг сэлгээгээр гаргаж, дарийн утаа үнэрлүүлэх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.