Г.Занданшатар: Экспортыг нэмэгдүүлэх зорилгоор нэг их наядын зээл олгоно

УИХ-ын дарга Г.Занданшатар "Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн хууль"-ийн танилцуулгыг хийж байна.
Тэрбээр, "Үнийн өсөлт, ард түмний аж амьдралын доройтол, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх арван багц хуулийн шинэчлэл хийхээр ажлаа эхлүүлээд байгаа талаар мэдээлэл өгөх гэсэн юм. Ирэх жил УИХ-аар батлах ажлын чиглэл гэж ойлгож болно. Шинэ сэргэлт эрх зүйн арван шинэчлэлтийн хүрээнд есөн багц хуулийн шинэчлэл хийхээр ажлаа төлөвлөн эхлүүлсэн. Гурван бүлэг, арван багц, нэг цогц шинэчлэлийн хуулиудыг баталж, эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Дараах гурван багц асуудал бий" хэмээлээ.
Эдийн засгийн реформын хүрээнд:
Төлбөрийн тэнцэл, инфляц үнийн өсөлт, шатахуун эрчим хүчний үнийн өсөлт Монгол Улсын эдийн засагт хүнд цохилт өгч байна. Эдгээр үнийн өсөлтүүд амжиргааны доройтолд маш хүчтэй нөлөөлж байна гэсэн социалогийн судалгаа гарсан. 30 жил аж үйлдвэржилтийг дэмжээгүйн гай. Инфляц 14.5 хувьд хүрч, үнийн өсөлт хоёр оронтой тоонд хадгалагдаж байгаа нь өрхийн бодит орлогыг бууруулахад нөлөөлж байна. Төгрөгийн ханш 19 хувиар суларсан.
Эдийн засгийг тогтворжуулах хууль: Эл хуулийг дөрвөн заалтын хүрээнд хэрэгжүүлнэ. Үнийн өсөлтийг тогтворжуулах, вальютын ханшийг тогтворжуулах, орох урсгалыг нэмэгдүүлэх зорилго тавина. Ингэхийн тулд тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх шаардлага үүсч байна. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд 66.3 тэрбум төгрөгийн хүүгийн татаасын болон олон улсын төсвийн санхүүжилтээр нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Ингэснээр үндэсний үйлдвэрлэл өргөжинө. Үүн дээр нэмээд эх оронч худалдан авалтыг уриалж, дэмжинэ.
Хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн орчныг нэмэгдүүлэх хууль: 1600 зөвшөөрлийг 62 болгож бууруулна. Энэ хүрээнд "Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль"-ийг баталж гаргана.
Эдийн засгийн төрөлжилт, аж үйлдвэржилтийг дэмжих хууль: Эл хуулийн хүрээнд "Аялал жуулчлалын багц хууль", "Хөрөнгө оруулалтын тухай хууль" зэргийг батлан гаргана. Уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих багц хуулиудыг ч батлан гаргана. Ингээд Монгол Улс дотооддоо хүнсээ 100 хувь хангадаг болох том зорилт агуулагдах юм.
Нийгмийн бодлого, хүний хөгжлийн реформын хүрээнд:
Боловсролын багц хууль: Энэ хүрээнд дээд боловсролыг үе шаттайгаар үнэ төлбөргүй болгоно. Хангалттай өндөр оноо авсан үнэхээр чадалтай ардын хүүхдүүдийг төр үнэгүй сургадаг болно.
Нийгмийн хамгаалал, хүний хөгжлийн багц хууль: Энэ хуулийн хүрээнд "Хөдөлмөр эрхлэлтийн багц хууль"-ийг батлахаар ярилцаж байгаа.
Нийтийн эрүүл мэндийг дэмжих багц хууль: Энэ хүрээнд "Эрүүл мэндийн багц хууль"-ийг батална.
Засаглал, эрх зүйн шинэчлэлийн реформын хүрээнд:
Үндэсний баялгийн сангийн тухай хууль: Өнөөдрийн жагсагчид зөв асуудал хөндөж байна. Ийм их баялагтай улс хэрнээ ард түмэн тэгш хүртэж чадахгүй байна. Тиймээс энэ хуулийг ойрын хугацаанд хэлэлцэхээр зорьж байна. Үндсэн хуулийн 6.2-т тусгаснаар бүх баялаг ард түмнийх болох ёстой. Төрийн өмчийн компаниуд ч ард түмний байж, хяналтыг олон нийт тавих ёстой.
Улс төрийн нам тогтолцоог шинэчлэх багц хууль:
Авлигатай тэмцэх багц хууль: Авлига, хээл хахуултай тэмцэхийн тулд Эрүүгийн хуульд ялын бодлогыг чангаруулж тусгана. Авилгын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг нэн тэргүүнд хийнэ. Энэ хүрээнд "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийг батлах гэж байгаа. "Уул уурхайн биржийн тухай хууль"-ийг батална.
Ингэж гурван бүлэг, есөн багц хуулийг батална хэмээн тэрбээр онцоллоо. Мөн тэрбээр "Монгол Улсын түгжрэл, утааны асуудал хүнд. Миний хэлээд байгаа гамбир элдэх мэт хот өргөжин тэлж байна" хэмээлээ.
-УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институц эв санааны нэгдэлтэйгээр ажиллаж байгаа-
Түүнчлэн сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Шаардлага тавьж буй залуучууд дөрөв дэхь өдрөө жагсаж байна. Та сая "улсын баялаг нийтийн байх ёстой энэ үүднээс Үндэсний баялгийн сангийн тухай хууль"-ийг батална гэлээ.
-Черчлийн хэлсэн нэг үг бий. "Парламентын ардчилал бол төгс төгөлдөр зүйл биш. Гэхдээ хүн төрөлхтний байгуулсан хамгийн сайн зүйлсийн нэг" гэсэн байдаг. Нээлттэй сонсголын хийж, залуучуудынхаа шаардлагыг сонсоно. Нээлттэй сонсголыг өнөөдөр 14.00 цагт хийнэ. Хил гаальтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулж, Г.Ганболд гишүүнээр ахлуулсан. Залуучуудын хууль ёсны тайван замаар тавьж буй шаардлагыг хүндэтгэж сонсоно. "Баялагийн сангийн тухай хууль"-ийг батална. Боловсруулалт хийгдэж байгаа. Концепцийн зөрүүнүүд бий. Намрын чуулганы хугацаанд өргөн барьж хэлэлцүүлнэ. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй болгоно.
-ҮАБЗ-ийн хуралдаанаар "Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах Ерөнхийлөгчөөс тавьсан санал дээр таны байр суурь ямар байна вэ?
-ҮАБЗ-өөр ийм асуудал хэлэлцээгүй учир үүн дээр ямар нэгэн тайлбар хийх боломжгүй.
-Өчигдөр Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэрээ "Парламент чадамжгүй байгаа учраас Үндсэн хуулийн эрхийнхээ хүрээнд хугацаанаас нь өмнө тараах асуудал бодитой тулгарсан" гэдэг байр суурийг илэрхийлсэн. Нөгөө талаар сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг УИХ яагаад хэлэлцэхгүй байна вэ. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал одоо хүртэл орж ирээгүй байгаа шүү дээ?
-Бидний баримтлах ёстой хамгийн эрхэм зарчим бол төрийн тогтвортой байдал. Гаднаа дайн байлдаантай, зөрчилдөөнтэй. Дотроо үнийн өсөлттэй, бухимдалтай энэ үед улстөрийн тогтвортой байдлыг хангах явдал туйлаас чухал. Энэ утгаараа УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институц эв санааны нэгдэлтэйгээр ажиллаж байгаа. Энэ үүднээс ч энэ арван багц хуулийг хамтран хэрэгжүүлэхээр зорьж байна. Засгийн газраас дэвшүүлж буй бүхий л бодлого, зорилтыг УИХ дэмжиж ажиллаж байна. Хагалж чадахгүй, зөрөлдөөнтэй асуудал гарвал ард түмнээрээ хагалуулдаг. Харин одоо бидний хоолой дээр тулгамдаж байгаа асуудлууд бол үнийн өсөлт, ядуурал, ажилгүйдэл, түгжрэл, төвлөрөл.
Харин таны ярьсан тогтолцооны асуудал бол ард түмнээс болон улстөрийн 22 намаас бичиг ирүүлсэн. УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон Т.Доржханд нар санал гаргаж, УИХ-ын 54-р тогтоолыг батлуулсан.
Энэ тогтоолын дагуу ард түмний төлөөллийг хангах гэдэг чиглэл Засгийн газарт өгсөн. Эмч, багш, малчид гэсэн нийгмийн бүлгүүдийн төлөөллийг багтаах ёстой гэсэн санал байдаг. Энэ бол хэлэлцэх асуудал дотор багтсан дутуу үлдсэн зүйл. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр, З.Энхболд ЕТГ-ын даргаар ажиллаж байхдаа "УИХ нэг танхимтай, 108 гишүүнтэй, холимог тогтолцоогоор сонгогддог байя" гэсэн саналыг ирүүлж байсан. Энэхүү санал Төрийн байгууллагыг байнгын хороонд 60 гаруй хувьтай дэмжигдсан боловч, УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжигдээгүй үлдсэн байдаг. Үүнийг зарим судлаачид, улстөрийн намууд шүүмжилдэг. "Үүнийг гүйцээе" гэсэн саналыг намын бүлгүүд гаргаж байгаа. Миний шийдэх асуудал биш.
-Жагсаал цуглааныг нүүрсний хулгайчид турхирч байгаа гэх боловч бусад улс орон хэрэгжүүлдэг гадны технологиуд харагдаад байна гэдэг асуудал та ямар байх суурьтай байна вэ?
-Нүүрсний хулгайтай тэмцэх залуучуудын жагсаалд гаднын технологи харагдаж байна гэдэг дээр байр сууриа илэрхийлье. Тайван жагсаалыг турхирах, хагарал зөрчилдөөн гаргах, эд хөрөнгө хүний амь насанд халдаж болзошгүй нөхцөл байдалд хүргэх нь хуулиар хориотой. Эмгэнэлт түүх дахин давтагдах ёсгүй. Улстөрийн түүхэнд хар толбо үлдсэн түүх бий. Харин ард түмний тавьсан зүй ёсны шаардлагыг шуурхай шийдвэрлэх ёстой.
Нээлттэй сонсгол зохион байгуулахыг дөрвөн хүрээнд тодорхойлсон. Нэгдүгээрт, оффтейк гэрээнүүдийг ил болгох. Хоёрдугаарт, тээвэрлэлт, олборлолтын хүрээний хил гаалийн мэдээллийг ил болгох. Гуравдугаарт, үнийн, статистик мэдээний зөрүүг илрүүлэхийн тулд урд хөрштэй хамтран ажиллах. Миний ойлгосноор, ХЗДХ-ийн яамныхан БНХАУ руу хүсэлтээ явуулсан гэж байна лээ. Нээлттэй сонсголоор энэ асуудал ил болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хийгээд байгаа хууль бус юмийг дараад л хийнэ гэж ярьсаар4 жил шударга байлдаа ард иргэд хүлээсээр
76гийн т�##� нь гадаадад байгаа т�##�ын т�##� хүнтэй яаж хууль батлах вэ.Арай л гурилдаад бна уу
Дахиад л идэж уухаа ярьлаа даа
Юун гадны технолог вэ? Өөрсдөө улс орноо ийм боогочихоод тэмцэж жагсаж эхоэхээр г�##�на дотноос буруутан хайх. Ардчилсан хүчнийхэн МАН-ы төр барьж байгаад лургүй тэгэхээр АН-ыг тэжээж байгаа АНУ буруутай болох нь
УИХ-ын 2022 оны төлөвлөгөө юм бол одоо батлагдаад зарим нь хэрэгжиж эхэлчихсэн бх ёстой биз дээ
Төрийн сэндий сэвтсэн болохоор монгол улс уруудаж яваа юм сүлд нь доройтож сүүдэр туссан болохоор аргагүй дээ төрийн сүлдээ солих хэрэгтэй.
Ямар амаар зоримог зүйл хийж байна аө
Ашигтай хуулиа өөрсдөдөө л зориулж гаргаж байгаа биз
нүүрсний хулгайч буруугүй жагсагчид буруутай маягын юм яриад байну энэ нөхөр бүгд нүүрстэй холбоотой
Энэ хүн нэг биш ээ яанаа. Хжлгайч байгаа цагт надад үлгэрээ бүү ярь. Хэн ч итгэхгүй. Үлгэрийн биш шүү... эх орон худ�##�дагдаж дууслаа ард түмэн ядуурч дууслаа.