Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачинТехнологи

НАСА Ангараг гараг дээрх амьдрах туршилтын байгууламжаа танилцууллаа

НАСА Ангараг гараг дээрх амьдралын нөхцөлийг дуурайлган бүтээсэн туршилтын байгууламжаа танилцуулсан байна.

Тодруулбал, туршилтын байгууламжийг мягмар гарагт АНУ-ын Техас мужид байрлах Сансар судлалын үндэсний албаны Жонсон сансрын төвд үзүүлжээ.

160 метр квадрат бүхий модуль нь дөрвөн унтлагын өрөө, шүршүүр, зочны өрөө бүхий 3D хэвлэсэн барилга, хүнсний ногоо тариалах лабораториудтай юм байна. Барилгын гадна талд Ангараг гарагтай төстэй улаан элс бүхий 110 метр квадрат талбайтай ажээ. Багийн гишүүд улаан гараг дээр алсын зайн алхалтын туршилтыг хийх боломжтой юм байна.

Life on Mars? Inside the fake 'Red Planet' in Houston where four astronauts  will live for a YEAR | Daily Mail Online

НАСА зургаадугаар сараас эхлэн дөрвөн сайн дурын ажилтанг тус байгууламжид нэг жил орчим ажиллуулахаар төлөвлөжээ. Тэдний эрүүл мэндийн байдал болон бусад мэдээллийг цаашид Ангараг гарагт нисэгчтэй явуулахад ашиглах зорилгоор хянах юм байна. Төслийн ерөнхий судлаач Грейс Дуглас "НАСА дэлхийгээс алслагдсан хязгаарлагдмал нөөцтэй нислэгүүд багийн эрүүл мэнд, гүйцэтгэлд хэрхэн нөлөөлөхийг судлах хэрэгтэй байгаа" гэв.

НАСА Артемис төслийн хүрээнд 2025 он гэхэд сансрын нисэгчдийг сар руу буцаан илгээхээр төлөвлөж байна. Уг хөтөлбөрт Японы сансрын агентлаг оролцож байна. Мөн агентлагууд Ангараг гараг дээр анхны хүн буух ажлын туршилтыг идэвхжүүлж байгаа юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button