СПОРТ

Волейбол: Монгол тамирчин БНСУ-ын дээд лигт тоглох эхлэлийг тэд тавина

Монголын волейболын холбооноос жил бур уламжлал болгон зохион байгуулдаг хамгийн том, чансаа өндөр тэмцээн бол үндэсний дээд лиг билээ. Өнгөрсөн жилийн лигийн тэмцээнд эдгээр шилдэг, залуу тамирчид дөрвүүл медалийн тавцанд зогссон юм.

Мөн Т.Хангал Тайландын дээд лигт урилгаар тоглосон бөгөөд тус тэмцээнээс алтан медаль хүртэж, үнэ цэнтэй тоглогчоор шалгарч ирээд буй. Харин Б.Батсуурийн хувьд дөрвөн сар үргэлжилсэн Азербайжаны дээд лигт мөн л урилгааар тоглож, мөнгөн медаль хүртээд байна. Харин Б.Баярсайхан, Э.Энх-Эрдэнэ нарын хувьд БНСУ-д суралцдаг бөгөөд тус улсын оюутны лигт тоглодог чадварлаг волейболчид.

Тэгвэл энэ дөрвөн шилдэг тамирчин 2023 оны KOVO Asia Quarter буюу гадаад тоглогчдын сорилтод оролцохоор очоод байна. Энэхүү сорил нь БНСУ-ын волейболын дээд лигийн гадаад тамирчдын сонгон шалгаруулалт юм.

Тус сорилд нийт найман улсын 32 тамирчин өрсөлдөх юм байна. Тодруулбал, Тайван 9, Индонез 7, Монгол 4, Филиппин 4, Япон 3, Малайз 3, Хонконг 1, Тайланд 1. Эдгээр тамирчдаас шилдэг долоон тамирчныг тус улсын лигт шалгаруулж авах бөгөөд шалгарсан тамирчдыг Солонгосын лигийн долоон баг сугалаагаар багтаа элсүүлэх аж. Сонгон шалгаруулалт өнөөдөр эхэлж хоёр хоногийн турш үргэлжилнэ. Хэрэв тэд тэнцвэл монгол тамирчин БНСУ-ын лигт тоглох түүхэн гэж хэлж болох эхлэлийг тавих юм.

Харин эмэгтэй төрөлд зургаан улсын 24 тамирчин сорилтод орно. Тодруулбал, Тайланд 8, Филиппин 6, Япон 3, Индонез 3, Тайван 2, Хонг Конг 2 тамирчин тус тус өрсөлдөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button