Нийгэм мэдээ

Увс нуурт 150 гаруй хонин тоодог шувуу бүртгэжээ

Олон улсын хамтарсан экспедиц тоодог шувууны тоо толгойг тогтоох, шувууны тархац нутгийн судалгааг хийж гүйцэтгэсэн байна. 

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын дархан цаазат газрын захиргаа, Монголын шувуу хамгаалах төв, Франц улсын шувуу судлаачдын хамтарсан баг ажиллажээ. Тодруулбал, хонин тоодог шувууны тоо толгойг тогтоох, шувууны тархац нутгийг судлах, мөн жороо тоодог шувууг тэмдэглэх судалгааг хийсэн аж. 

Энэхүү судалгааны ажлын хүрээнд тавдугаар сарын 12-25-ны хооронд Увс нуурын дархан цаазат газрын Торхилог хэсэгт 100 гаруй, Тэсийн голын нөөц газрын Нарийны хөдөөд 50 гаруй хонин тоодог шувууг бүртгэсэн байна. 

Түүнчлэн хоёр хонин тоодог шувуунд мэдээлэл дамжуулагч зүүж, шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, судалж байгааг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button