О.Цогтгэрэл: "Ковид-19"-ийн төсвийн зарцуулалтын нээлттэй сонсгол явуул

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр /2023.06.12/ намын бүлгүүд хуралдаж, АН-ын бүлэг хурлаас гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: "ковид-19"-ийн онцгой нөхцөл гэдэг шаардлагаар тендергүй шууд худалдан авалтууд хийгдэж ирсэн асар их явж ирсэн. "Ковид-19"-ийн төсвийн ил тод байдал хаана байна вэ. АН-ын бүлэг Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу сонсгол хийх хүсэлтийг яаралтай хангаж өгнө үү гэх албан бичгийг УИХ-ын даргад өгч байна" хэмээлээ" хэмээлээ.
Мөн тэрбээр "эрх баригчдын зүгээс бүх зүйл нээлттэй гэж хэлдэг хэрнээ нүүрсний хулгайн сонсгол хаачив аа. Дөрөвдүгээр сард болно гэсэн ч тавдугаар сард дэд хороо хүртэл байгуулагдсан. Яаралтай явуулаач гэдэг шаардлагыг мөн УИХ-ын даргар тавьж байна. Түр хорооны даргад ч шаардлага хүргүүлье. Болохгүй бол нийтийн сонсгол хийх эрхзүйн боломжоо ашиглана гэж бодож байгаа" гэлээ.
Мөн сэтгүүлчид асуулт асуулаа.
-АН-ын дарга О.Цогтгэрэлд хариуцлага тооцох асуудал яригдах уу?
-Зөвхөн эмэгтэй ч биш аль нэг хүйсийн төлөөллийн 40-өөс доошгүй хувь гэдэг асуудал УИХ дээр яригдаж байна. 40 хувь хаанаас гарч ирэв гэдэг асуудал бий. УИХ-ын гишүүн Д.Ганбат гишүүн бид хоёр ярилцаж, хуулийн төсөл оруулсан.
ХААДС-аас зээл авсан гэж гэх асуудал яригдаж байна. Ер нь Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд орсон улс. Ер нь бизнес эрхлэгчид рүү дайрдаг хандлага сүүлийн үед маш их болж байна. Хууль журмын дагуу зээл аваад төлөгдөөд явж байгаа эсэх нь хамаагүйгээр нийгмээрээ буруутгадаг нөхцөл байдал үүсч байна. Асуудалд тал талын байр суурийг сонсох нь зөв.
БЗС-гийн тухайн үеийн зээл олгосон дүрэм журам нь ямар байсан юм. Тэр дагуу л авсан биз. Хүүхэд нь шаардлага хангаад авсан гэдэг та бүхэнтэй адилхан мэдээлэлтэй байгаа. Өөрөө ч тодорхой байр сууриудыг илэрхийлсэн байсан. Ер нь сөрөг хүчнээ намнаж, харлуулдаг байдал бий болж байна.
АН-ын даргаар бурхан авч ирээд тавьсан ч буруутгаж, шавартай этгээд болгох нь ээ. Энэ бол яг өнөөдрийн бодит байдал, улстөрийн технологи.
-Цалин, тэтгэвэр нэмэх асуудалд АН ямар байр суурьтай байгаа юм бэ. Бид жоомоо алах гээд байшингаа шатаахын үлгэр болж
-Халамжаас хөдөлмөрт шилжсэн гэдэг зөв зүйтэй бодлого гаргаж ирсэн. Энэ үг одоо байхгүй болж байна. Сонгууль ойртож байна. Бидний боломжоос цугларсан жаахан мөнгийг тараах гэж байна. Дараа нь нүүрсний борлуулалтаас мөнгө ороод ирчихнэ гэж ярьж байна. Хий хоосон тооцоолол дээр нэмж байгаа. Өнөөдөр Монгол Улс 150, 160-хан долларын цалинтай улс болчихлоо. Үүний цаана ердийн бизнес эрхлэгчдийн цалин яах вэ. Ямар бодлого хөшүүрэг байна гэдэг зэрэгцээ бодлогын шийдэл алга.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За Цогтгэрэлээ битгий попроод дэмийрээд бай. АН эрх бхрьж байсан бол бас л ц�##�ин тэтгэвэр нэмэр л байсан. МАН харин бага нэмж байна. Тэтгэврийг 10-хан хувиар нэмэх нь ханг�##�тгүй. 40-50 хувь нэмэх хэрэгтэй. Цаашид ч нэмэх байх гэж найдаж байна.