НИЙГЭМНийгэм мэдээ
Танилц: Өнөөдрөөс эхлэх орон нутгийн нислэгийн тариф

Орон нутгийн нислэгүүд өнөөдрөөс буюу долоодугаар сарын 1-нээс эхэлж байна.
МИАТ ТӨХК Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаамгом, Өлгий чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нисэхээр болж, тарифыг 2-2.5 дахин бууруулсан юм.
Үүнд:
- Өлгий чиглэлд хоёр талдаа 1.7 сая төгрөг байсан бол 810-902 мянга,
- Ховд руу 1.5 сая төгрөг байсан бол 810-902 мянга
- Улаангом руу 1.4 сая байсан бол 800-852 мянга
- Улиастай руу 1.3 сая байсан бол 633-752 мянга болж 2-2.5 дахин хямдарч байна.
Түүнчлэн,
- Даланзадгад руу хоёр талдаа 500-680
- Мөрөн рүү 500-680
- Алтай 733-852
- Чойбалсан руу 537-617 мянган төгрөгний тарифаар нислэг үйлдэх ажээ.
Орон нутгийн нислэг сэргэснээр Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсангийн дөрвөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгоход чухал ач холбогдолтой хэмээн харьяа яамнаас мэдээллэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МИАТ БАЙХ ЁСТОЙ ҮНИЙГ БУУЛГАЛАА Ч ГЭХ ШИГ
Hucheer une buulgaad yah gej bgaan zah zeelin yumiig
taldas 200 .bolgooch baruun aimag tiishee gsntsvtsag neseh gazar shdee Ulan udes Moskva ruu 7 tsag nisehed taldaa 450 myngaar l nisej bna shdee