Харвардын профессор далайн гүнээс “харь гараг”-ийн объект олсон гэв

АНУ-ын Сансрын командлал Номхон далайд явуулсан төслөөрөө нарны аймгаас гадна үүсэлтэй 750 гаруй “харь гараг”-ийн биет илрүүлсэн байна. Гэхдээ эдгээр биет нь харь гарагийн технологи эсвэл сансрын хөлгийн хэсэг биш юм. Харин 0.1 мм-ээс 0.7 мм хүртэл хэмжээтэй, “IM1” солирын хэлтэрхий аж.
Тус солир 2014 онд дэлхийн агаар мандалд орж ирэн, Номхон далайд унасныг анх АНУ-ын тагнуулын хиймэл дагуул илрүүлжээ. Тэдгээр хэлтэрхийг Харвардын профессор Ави Лоеб оюутнуудтайгаа шинжилж үзсэн байна. Судалгааны үр дүнд Лоеб тэдгээр биетийг нарны аймгийн гаднаас үүсэлтэй гэдгийг илтгэх хэдэн баримт илрүүлжээ.

Хэлтэрхийнүүдэд лантани, уран гэх мэт газрын ховор металлын агууламж их байсан аж. Мөн дэгдэмхий элементүүд болон төмрийн агууламж мэдэгдэхүйц бага байсан нь нарны аймгаас гадна үүсэлтэйг илтгэсэн юм. Учир нь гэвэл дэгдэмхий элемент, төмөр нь солир агаар мандалд орж ирэх үед шатаж үгүй болдог.
Профессор Лоеб судалгааныхаа талаар “The Irish Star-д ярилцлага өгөхдөө “Хүмүүс анхны удаа од хооронд аялдаг том биетийн хэсэгт гар хүрж байгаа нь энэ. Нарны аймгийн гаднаас ирсэн объектын материалыг судлах боломж бидэнд урьд олдож байгаагүй. Энэ бол түүхэн нээлт” гэж хэлжээ. Тэрбээр эдгээр биетийг өндөр хөгжилтэй харь гарагийн иргэншил бүтээсэн технологийн үлдэгдэл байх магадлалтай гэж бодож буйгаа мөн илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Unilad
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нуугдв�##� яг л тэнд нуугдна.Яг иймэрхүү зөгнөлт кино бдг сан.