Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөлөө

Европын Төв банк өчигдөр буюу пүрэв гарагт бодлогын хүүгээ дахин өсгөх шийдвэр гаргалаа.
Тодруулбал, бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөсөн байна. Энэ нь тус Төв банк бодлогын хүүгээ 10 дахь удаагаа дараалан өсгөж буй тохиолдол юм.
Гэсэн хэдий ч зах зээлийн шинжээчид цаашид бодлогын хүүгээ өсгөхгүй байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа. Учир нь Төв банкнаас мэдээлэхдээ "Инфляцыг тогтоон барихын тулд бодлогын хүүг хангалттай өсгөсөн гэж бодож байна" хэмээн мэдээлсэн. Тиймээс бодлогын хүүгийн түвшинг өсгөхөө зогсооно гэх хүлээлтийг үүсгээд байна.
Евро бүсийн эдийн засаг удаашралтай байгаа нь инфляцын өсөлттэй шууд холбоотой юм. Тодруулбал, наймдугаар сард тус бүсийн инфляц 5.3 хувьтай гарсан билээ. Энэ нь тэдний зорилтот түвшнээс хоёр хувиар давсан үзүүлэлт юм.
Цаашид эрчим хүчний үнэ өсөх хандлагатай байгаа тул хүлээгдэж буй инфляцын төсөөллөө бууруулав. Тодруулбал, энэ онд 5.6, ирэх онд 3.2 хувьтай байхаар инфляцын түвшинг төсөөлж байна. Харин 2025 онд инфляцын таамаглалаа 2.1 хувь болгон бууруулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.