Top StoriesХэргийн мөрөөр

Том хэргүүдээс ТУСГААРЛАГДАХ нэрээр сугаран үлдэгсэд

Олон нийтийн анхаарлыг татсан томоохон хэргүүдээс улс төр, бизнесийн нөлөө бүхий эрхмүүдийг тусгаарлах нэрээр, сугалан авч үлддэг нэг жишиг тогтчихоод буй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-т прокурорын бүрэн эрхийг тусгаж өгөхдөө,

2.6.хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, сэргээх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, сэргээх, нэгтгэх, тусгаарлах; эрхтэйг хуулиар зүйлчилж өгсөн байдаг.

Энэ хуулийн заалтаар, хэрэг мөрдөн байцаах шатнаас боогдож, прокурорт хянагдах шатандаа нэр бүхий томчуудыг хэргээс сугалж авч үлдэн, шүүх рүү нэрийг нь хасч илгээсэн хэд хэдэн кэйсийг доор нэрлэж бичье.

Нэг. Сахал Д.Эрдэнэбилэгийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн хэргээс салгаж, залуусыг нь яллахаар шүүх рүү илгээв

Нийслэлийн Прокурорын газраас өнгөрсөн сард Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 орчим хүнд хамаарах хэргийг шүүх рүү шилжүүлсэн.

Дээрх нэрсийг багцалбал, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг монголд оруулж ирэхдээ мөнгө угаах, мафи үүсгэх замаар эх үүсвэрээ бүрдүүлсэн гэх хэрэг, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээ, "Хөтөл цемент шохойн үйлдвэр"-ийн хувьчлал, 33,4 км төмөр зам ыг төрд концессоор хууль зөрчин нийлүүлсэн зэрэг агуулгуудыг хамарсан, нийт ДӨРВӨН /линк/ хэрэг байв.

Хамгийн хачирхалтай нь, эдгээр дөрвөн хэргийн ар дахь хамгийн том эзэн гэгддэг Д.Эрдэнэбилэгийг хуулийнхан "бүлэглэл үүсгэсэн" гэх зүйлчлэлээр шалгаж, яллагдагчаар татсан байснаа шүүх рүү шилжүүлэхдээ хэргээс тусгаарлаж, авч үлдсэн байв.

Учир нь, эрх баригч нам "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн хэргийг сонгуулиас өмнө шүүхээр яаравчилж буй. Ингэхдээ гадагш гарч, эмчлүүлж буй Д.Эрдэнэбилэгийг хасч, хэргийн эзнээр Ц.Пүрэвтүвшин, О.Орхон нарыг нэрлэн, шинэ нөхцөл байдал үүсгэсэн логик харагддаг. Ингэж Д.Эрдэнэбилэг эдүгээ шүүгдэхгүй үлдэх нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Хоёр. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хэргийг Т.Бадамжунайн хэргээс тусгаарлав

ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар "Х.Баттулгад холбогдох хэргийг нь тусгаарлаж Т.Бадамжунайн хэргийг шүүх рүү шилжүүлсэн байна лээ. Би тэр хэсгийг нь ойлгохгүй байгаа. Мөрдөн шалгах байгууллагаас энэ хэсгийг тодруулъя гэж бодож байгаа" гэж өнгөрөгч наймдугаар сард ярьсан байдаг.

Үнэхээр ч Т.Бадамжунайд холбогдох хэрэг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт орж ирхэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хамаарах хэрэг байсангүй. Прокурорын хэргийг хянах шатанд хасагдсан Х.Баттулгад хамаарах хэрэг чухам юу байсан нь олон нийтэд яг таг байдлаар мэдээлэгдсэнгүй өнгөрөв.

Т.Бадамжунайг монголд авчрах үедээ сайд асан Х.Нямбаатар "Т.Бадамжунайг албадан авчирсан НЭГ шалтгаан нь "Эрдэнэ үйлдвэр"-т зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг. Үүний таван сая ам.долларыг "Женко"-гийн цэргүүд зарцуулсан. " хэмээн онцолсон байдаг. Эл сэжмээрх хэрэг үндсэндээ зарцсан харагдаж буй.

Гурав.Т.Бадамжунайн 4 хэрэгт Ц.Анандбазар гүйцэтгэгчээр холбогдсон ч тусгаарлаж, “авч үлджээ”

Т.Бадамжунайн хэргээс тусгаарлагдаж үлдсэн хамгийн сонин дүр бол Ц.Анандбазар.  Сайд асан Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн ЗУРГААН зүйл ангиар ялласнаас ДӨРӨВ нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай/линк/ холбогдох хэрэг юм.

Ц.Анандбазарт холбогдох дөрвөн хэрэгтээ Т.Бадамжунай Эрүүгийн хуулийн “хатгагч, хамтран гүйцэтгэгч” зүйл ангиар шүүгдэхээр зүйлчлэгдсэн. Харин хэргүүдийн Гүйцэтгэгч статусаар шүүгдэх учиртай Ц.Анандбазарыг уг хэргүүдээс тусгаарлан, авч үлдээд байв.

Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хамаарах хэргүүдийг буруу тусгаарласан гэж үзээд, хэргийг хамтатган шалгахаар буцаасан юм. УИХ-ын сонгууль ойртож буй энэ үед Ц.Анандбазарт хамаарах хэргүүдийг бөөгнүүлэн шалгах нэрээр тусгаарлаж байгаа нь анхаарал татсан билээ.

Дөрөв. Том хэргүүдээс бүр мөсөн тусгаарлагдаж, гадагшаа зугтсан Ч.Сайханбилэг

"Шувуу" ажиллагааны хүрээнд Монголд авчрах улс төрийн албан тушаалтнуудын дунд Ч.Сайханбилэг/линк/ нэн тэргүүнд яригдаж байсан. Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа АНУ-ын талтай хэд хэдэн удаа энэ агуулгаар холбоо барьж байсан гэгдэж буй. Мөнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Д.Эрдэнэбилэг, Ч.Сайханбилэг нарыг Монголоос санхүүжүүлэгчдийг зогсооно" гэж мэдэгдэж байв.

Нөгөө талд Ч.Сайханбилэг АНУ-аас албан ёсны амьдрах зөвшөөрөл буюу орогнол хүссээр буй. Энэ асуудлыг хэлэлцэх хуралдааныг АНУ-ын талаас хэд хэдэн хойшлуулан, царцааж байгаа гэдэг.

ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Х.Нямбаатар Ч.Сайханбилэгийн хэргийг тусгаарласан талаар мэдээлсэн. Ер Ч.Сайханбилэг Дубайн гэрээг байгуулсан, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг УИХ-аар оруулалгүй шийдвэрлэсэн зэрэг бүлэг хэрэгт холбогдон шалгагдах ёстой ч тусгаарлагдсанаар тэр шалгагдах шууд процессоос хасагдсан дүр зурагтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zozochinchin
zozochinchin
11 сар 11, 2023 11:41

2024 onii songuuliig xuleej baigaa baixdaa,gesench xuuliin shuultuurt ordogyi yumaa gexed amidarliin shuuxer ordog jamtai.

Зочин
Зочин
11 сар 12, 2023 12:25

Ха ха аргагүй л дээ. Одоогийн номер нэгээсээ эхлээд бүгд хулгайч луйварчид хэн хэнийгээ гэхэв. Эвгүйтвэл хамаг долоон булчирхайг нь тоочин гэж шантаач хийгээд л даам гэж. Хэт өлөн зангаасаа болж

Тэнхимийн дар Дэмбэ
Тэнхимийн дар Дэмбэ
11 сар 12, 2023 12:32

Сайханбилэг чи эх орноосоо урвагч болж таарах нь ээ. Чи ирээд буруу зөрүүгээ эртхэн шүүлгээд учраа олсон нь дээр байх шүү. Бас өөрийнхөө зөв байсныг нотлох боломж ч гарч магадгүй шүү дээ. Бүхэл бүхэл улс орныг хулхидаж сөнөөсөн элбэгдорж хүүр зүгээр л я ваад байна ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button