СПОРТ

"Баянгол Мон Пон" баг цувралын харьцааг тэнцүүллээ

МСБХ-ны М Хөгжлийн лигийн эмэгтэй плей-оффын эхний шатанд учраа таарсан Баянгол Мон Пон болон Хөвсгөл Капитан багуудын цувралын харьцаа 2:2 болон тэнцэж тав дахь тоглолтод ялалт байгуулсан баг нь шигшээ тоглолтод шалгарахаас гадна Үндэсний Дээд Лигийн тав болон зургаадугаар байраар шалгарсан багуудтай "Play-in" тоглолт хийх эрхээ авах юм.

Цувралын гурав дахь тоглолтонд тоглолтын эхнээс Хөвсгөл Капитан баг багаараа сайн тоглолтыг үзүүлж тэр тусмаа багийн довтлон тоглогч Ж.Бямбажав 16 оноо 20 самбар авч маш сайн тоглолтыг үзүүлж энэхүү тоглолтод ялалт байгуулж 2-1 харьцаатай тэргүүлж эхэлсэн билээ. Мөн тус тоглолтод Хөвсгөл Капитан багийн довтлогч Д.Отгонзаяа 32 оноо авч бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлжээ.

Харин цувралын дөрөв дэх тоглолтод  Баянгол Мон Пон баг тоглолтыг багаараа маш сайн эхлүүлж багийн довтлогчид болох Н.Намуундарь, А.Хонгорзул нарын сайн тоглолтыг үзүүлж онооны тэргүүллийг авч хожил байгуулснаар цувралын харьцааг 2:2 болгон тэнцүүлсэн юм.

Тус тоглолтодд Баянгол Мон Пон багаас Н.Намуундарь 25 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлсэн бол Хөвсгөл Капитан багаас Д.Отгонзаяа 30 оноо авсан ч ялалт байгуулахад хангалтгүй байв. Энэхүү Д.Отгонзаяагийн хувьд гурван тоглолт дараалан 30-аас дээш оноо аваад байна.

Хоёр багийн цувралын тав дахь тоглолт 2024 оны нэгдүгээр сарын 6-нд 09:00 цагаас Спортын Төв Ордонд явагдах ба хожсон баг нь дараагийн шатанд шалгарахаас гадна "Play-in"-д тоглох эрхээ авах чухал тоглолт болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button