Нийгэм мэдээ

ОХУ-ын иргэн монгол найздаа өгөхөөр баавгайн арьс зөвшөөрөлгүйгээр тээвэрлэжээ

Буриадын “DAPP Mondy” гаалийн ажилчид ОХУ-аас Монгол руу явж байсан иргэнээс нэн ховордсон хүрэн баавгайн арьсыг илрүүлжээ. 

Тодруулбал, Оросын иргэн машины тээшиндээ нэг метр гаран урт, хоёр метр өргөн, сарвуутай баавгайн арьсыг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж байжээ. Уг иргэн баавгайн арьсыг Монголд амьдардаг найздаа өгөх гэж байсан хэмээн тайлбарласан байна.

Гаалийн ажилтнууд хууль бусаар тээвэрлэж явсан барааг хураан авч, шинжилж үзэхэд устах аюулд орсон, дархан цаазат амьтдын төрөл болох хүрэн баавгайн арьс болохыг тогтоожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 25, 2025 09:51

Сайн найз байна

Холбоотой мэдээ

Back to top button