Боловсролын сангаас зээлээр суралцагсад мөрдөн шалгах явцад 4.2 тэрбумыг төлжээ

1997-2023 онд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах 3069 хүнд олгосон 230.1 тэрбум төгрөгийн зээл, 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг нэг бүрчлэн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн долоо, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж мэдээллээ.
Энэ хүрээнд 2288 суралцагчийн хувийн хэрэг, материалтай танилцаж, 1600 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 1494 суралцагчийн хувийн хэргээс 2500 орчим зөрчлийг илрүүлжээ.
Түүнчлэн улс төр, урлаг соёлын зэрэг нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай 364, үүнээс зөрчилтэй 262 суралцагч байгааг тогтоосон байна. Ажлын хэсэг байгуулснаас хойш мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 220 суралцагчийн 1.2 сая ам.доллар буюу 4.2 тэрбум орчим төгрөгийн зээл төлжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярцогт 3 дүүгийнхээ зээл, Ц.Нямдорж хүүгийнхээ зээл, Гантөмөр охиныхоо зээл, Оюунхорол хүүгийнхээ зээлийг төлөөгүй л байгаа ш дээ. Ийм хүмүүс улам даварч 2024 оны сонгуульд орно гэчихсэн л явж байна лээ.
БЗС -с хүүгүй зээл авсан л бол заав�##� эргэн төлөх ёстой. Харин хүүгүй байж болно, эргэн төлөлтийн хугацаа урт байж болно. Энэ чинь том хөнгөлөлт шүү. Гэтэл зарим этгээдүүд төгсөж ирээд нэг �##�бан байгууллагад ажилд ороод л, 5 жил ц�##�ин авчих юм. Нэмээд зээлээсээ чөлөөлөгдчих юм. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү. Гэтэл энэ зээлийг авч чадаагүй хүмүүс нь төлбөрөө төлөөд сургуульд сурах юм. Энэ бол з�##�ьтай нь хождог, мөнчгөрөөрөө мөрөөрөө амьдарч яваа нь хохирч байгаа том жишээ шүү...