УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Цагдаа, цагдаагаа шалгахгүй тул хүчирхийлэл үйлдсэн ДӨРВӨН алба хаагчийг АТГ шалгана

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг олон нийтийн төвд ороод байна. Тэдгээр алба хаагчид 12 настайгаас нь бэлгийн хавьталд орж, хүчирхийлсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдэг мэдээлэл бий.

Эл хэргийг үйлдсэн гэх алба хаагч Э-г шүүхийн шийдвэрийн дагуу баасан гарагт /2024.04.05/ цагдан хорьсон. Харин өчигдөр /2024.04.07/ үлдсэн гурван албан хаагчийг 48 цаг саатуулж, таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээ авах хүсэлтийг АТГ-аас орон нутгийн прокурорт өгсөн аж.

Эл хэргийг Цагдаагийн ерөнхий газар биш Авлигатай тэмцэх газар үргэлжлүүлэн шалгахаар болсон байна. Тодруулбал, Цагдаа, цагдаагаа шалгахгүй. АТГ хуулийн дагуу шалгана.

Учир нь, АТГ-т цагдаа болон бусад хууль хүчнийхнийг шалгах чиг үүрэг бүхий тусгай хэлтэс бий. Энэ чиг үүргийнхээ хүрээнд цагдаагийн дөрвөн алба хаагчийн хүчингийн хэрэгт холбогдсон гэх хэргийг шалгах аж.

Ингэхдээ Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн энэхүү хэргийн харъяаллыг прокурорын байгууллагаас тогтоол гаргаж байж солих юм.

Одоогоор энэхүү тогтоол гараагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 8, 2024 17:32

Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг сэргээе

Зочин
Зочин
4 сар 8, 2024 18:23

Bh nasaar ni hori

Зочин
Зочин
4 сар 9, 2024 11:38

ЯАНАА АРАЙ Ч ДЭЭ НЯЛХ ОХИНЫГ НАС БИЕНД ХҮРСЭН 4 ГОШНОГО ЦУВАРЧ ХҮЧИНДСЭН ГЭЭД БАЙХАД ЯАГААД БАЙГААН МӨРДӨН БАЙЦААЖ ЯАДЫН БЫСДАГУУДЫГ ШУУД ЗАСААЧ ХОЁР ТӨМСӨГ ҮМХИЙ ЧИВИЙГ НЬ ЗОЛБИН НОХОЙД ХАЯЖ ӨГӨӨЧ ЯАЖ ЧАДАЖ БАЙНАА ЭХЭЭС ТӨРӨӨГҮЙ ЮМ УУ? ЭНЭ ЛАЛАРУУД ОДОО Л ШУДРАГА ШҮҮХИЙГ ХАРЬЯ ҮЗЬЕЭ ХЭРВЭЭ ЯЛ ЗАВШУУЛБАЛ БОСОЖ ТЭМЦЭЕ ХҮҮХДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГУУД ҮГЭЭ ХЭЛЭЭЧЭЭ СЭЛЭНГЭ ЯВААЧЭЭ СЭЛЭНГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА ХӨДӨӨНӨС ХОТОД ИРЭЭД МОНЦОЙЧИХЛОО БАЯНГОЛЫН ЦАГДААГИЙН ГАДАА ЖАГСААЧЭЭ АРАЙ ХЭТЭРЛЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button