УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн “Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэйгээр өнөөдөр /2024.04.12/ эхэллээ.

Тус зөвлөгөөнд нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн намын анхан шатны байгууллагаас 3200 гаруй төлөөлөгч оролцож байна.

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөгөөнийг нээж үг хэлж, улс төрийн илтгэл тавих юм. Мөн Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын намын бусад удирдах албан тушаалтнууд зөвлөгөөнд оролцож байна.

“Бүсчилсэн хөгжлийн реформ” анхан шатны байгууллагуудын улсын зөвлөгөөнд  21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэг, 207 хорооны намын анхан, дунд шатны ажилтнууд зөвлөгөөнд оролцож, бүсчилсэн хөгжлийн бодлого, цаашлаад 2024 оны сонгуульд “Бүсчилсэн хөгжлийн реформ”-ыг хэрхэн дэмжиж оролцох талаар намын гишүүд нэгдсэн ойлголттой болох зорилготой юм. Мөн ээлжит сонгуульд дэвшүүлэн оролцох мөрийн хөтөлбөртөө намын анхан шатны байгууллагуудаас авсан санал, үүнд үндэслэн боловсруулсан хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгч дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтийг зөвлөгөөнд танилцуулж, анхан шатны байгууллагуудын саналыг нэгтгэнэ.

Тодруулбал УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нийт 29 нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газраас дахин дүгнэлт гаргуулах тухай зөвлөсөн.  Иймд 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлж оролцох намын мөрийн хөтөлбөрийн үндсэн агуулга дээр намын анхан, дунд шатны байгууллагуудын удирдлагуудтай санал солилцож эцэслэх юм.

МАН өнгөрсөн хугацаанд “Цахим Нам 2.0” системээ гишүүддээ танилцуулж хэрэглээнд бүрэн нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, enam томоохон багц системийг хөгжүүлэн намын бүх гишүүний цахим мэдээллийг нэг санд бүртгээд байна. Энэ хүрээнд МАН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөнд оролцож буй төлөөлөгчдийг цахимаар бүртгэж, энэхүү томоохон арга хэмжээ өндөр хэмжээнд эмх цэгцтэй зохион байгуулалттай болж буйгаараа онцлог юм. Улс төрийн намын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш болж буй намын томоохон үйл ажиллагаа нь энэхүү зөвлөгөөн болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ahahahha MAH
ahahahha MAH
4 сар 12, 2024 13:46

Yamar yumniih ni udirdah ajiltanii zowlogoo bhawdee. Anhan shatand shurguulsan hedn tserguudee duudaj songuuli budliantuulah arga zamaa l yariltsaj bgaa shde. Bas deerees ni nuguu hedn ajilnuud ni yamarch bolowsrol medleggui hedn mangaruud l bdag yum bnalee shd.

зочин
зочин
4 сар 12, 2024 14:23

хорооны хор найруулагчид аа цуглуулж дээ

Зочин
Зочин
4 сар 12, 2024 15:00

Хорооны хор найруулагчдаа сонгуулийн булхай луйврыг яаж хийхийн сург�##�т шүү. Хороо хорины яйжгар жайжгар өвөө эмээ нарын гараар МОГОЙ бариулаад бүүр амташсан хогийн гөлөг нам бол МАН мөнөөсөө мөн өгөр бузар саар�##� толгойнууд ертөнцөөс �######�аасай .

РАДНААСЭД
РАДНААСЭД
4 сар 12, 2024 15:33

намын даргаа жүжигчин Дөлгөөн орондоо муу гэсэн үү хихихи

Zochin
Zochin
4 сар 13, 2024 04:16

Orondoo mash sain duu huu bitgii sanaa zow bidnii hariltsaa mash sain

Зочин
Зочин
4 сар 12, 2024 16:58

Хор цацагчид

Зочин
Зочин
4 сар 12, 2024 17:37

Ха ха нам дагасан суганы үснүүдээ ах нар нь

Сонгогч
Сонгогч
4 сар 12, 2024 18:48

Сонгуулийн сана лын улаан луйварчдын эрчимтэй сурга лт хийж бгаам биз дээ !

Zochin
Zochin
4 сар 13, 2024 03:31

Nitsfen ireed nutsgenn buts#ag horwoo

Зочин
Зочин
4 сар 13, 2024 16:58

уул нь хүний нөөц сайтай л нам даа даанч шун�##�тангууд их юм даа з�##�уус үйл лайг нь үүрч дээ

Холбоотой мэдээ

Back to top button