Зоригтой, зориггүй 26 жил

Редакцын бус контент
Ардчиллын лидер С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Уламжлал ёсоор Ардчилсан намын удирдлагууд хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, сайн нөхрөө санан дурслаа. Амралтын өдөр болоод ч тэрүү Ардчилсан намынхнаас өөр хүний хөл харьцангуй сэлүүхэн.
Зориггүй 26 жилд үзэл санаа, үйлс зорилго нэгт нөхдийг нь харлуулсан хар дарсан жилүүд үргэлжлэв.
Төрсөн өдрийг нь угтаж журмын нөхдийг нь гутааж, үхэлд нь буруутай мэтээр харуулах, эхнэрийнх нь ярилцлагыг гаргаж хэцүүхэн л "тэмдэглэх" бололтой. Түүний үхэл нөхдөд нь, намд нь хүнд туссан, туссаар ч байна.
Мэдээж эрх баригчид уламжлал ёсоор түүний үхэл, олны харуусал дээр "тоглох"- оо больсонгүй. С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх этгээдүүд цагаадаж, нөхөн олговор авч байгаа.
Энэ хэрэг нууцын зэрэглэлтэй учраас үнэн, худлыг хэн ч эс мэднэ. Ямартаа ардчиллын лидерийн амь насаа алдсан эмгэнэлт хэрэг ах дүү, амраг садан, анд нөхөд, нам эвслийнхэнд нь хүнд цохилт болсоор. Харин хэн, юунд ашиглаад байгааг хэрсүү хүмүүс харж л байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ханиа сонгож чадаагүй. Рецедив гэмт хэрэгтэн Алдаржавын авгай байсан б�##�ай авгайтай хамтран амьдарсан нь гунигтай явд�##�....
Зоригтой Зориггүй хулгай авлига хийх нь хийгээд, утаа хорт хавдраар үхэх нь үхээд бахь байдгаараа байж л байна!
Дан мулгуйчуудын дунд С.Зориг гишүүнд ГАНЦААРАА УХААНТАЙ байх ямарр хэцүү байсан болдоо, өөрийг ойлгох гарын 10 хуруунд ч хүрэхгүй цөөхөн найзуудтай байждээ эвий минь гэж, хайран сайхан хүн, Хүний дээд та тайван нойрсдоо.