Нийгэм мэдээ

ҮСХ: Өрхийн сарын орлого 2.4 сая боллоо

ҮСХ өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны дөрөвдүгээр сарын үзүүлэлтийг танилцууллаа.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлого оны үнээр 2.4 сая төгрөг болжээ.

Энэ нь:

  • Өмнөх оны мөн үеэс 536.4 мянган төгрөгөөр буюу 28.4 хувиар,
  • өмнөх улирлаас 137.0 мянган төгрөгөөр буюу 6.0 хувиар тус тус нэмэгджээ.

Үнийн нөлөөллийг арилган тооцвол, 2020 оны үнээр илэрхийлсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 282.8 мянган төгрөгөөр буюу 19.8 хувиар, өмнөх улирлаас 62.7 мянган төгрөгөөр буюу 3.8 хувиар нэмэгджээ.

Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 19.8 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 166.3 мянган төгрөгөөр буюу 60.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button