Нийгэм мэдээ

207-р байрны оршин суугчид: Орон сууцыг хүчитгэж засварлана гэж мэдэгдсэн

Өнөөдрөөс 135 өдрийн өмнө Дүнжингарав уулзварт дэлбэрэлт болж тухайн хэсэгт байсан 207 дугаар байр тэр чигтээ галд өртсөн байдаг. Ингэснээр тус байрыг газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн албаныхны дүгнэлтийг барилга хот байгуулалтын яам танилцуулсан. Тэгвэл хоёр хоногийн өмнө хотын дарга Х.Нямбаатар шатсан барилгыг хүчитгэж, дахин барих ажлыг яаравчлахаа мэдэгдсэн билээ.

Тэрбээр, "УОК нийслэл рүү шилжүүлсэн. Бид мэргэжлийн экспертүүдтэй ажилласан бөгөөд тэд байрыг хүчитгэж барьж болно гэж хэлсэн. Одоо тендерийг нь зарлаад, гүйцэтгэгчийг нь шалгаруулах гэж байна. Ашиглалтад нэлээн шахуу оруулах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ нь нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр хийх ажил биш. "Дашваанжил" ХХК-ийн н.Баатаржав гэж нөхрөөс хохирлыг нэхэмжилж авна.

н.Баатаржав гэж нөхөр энд тэнд мөнгө төлөөд "Х.Нямбаатар халтиргаагаа цэвэрлээгүйгээс болж дэлбэрэлт үүссэн" гэх мэдээлэл явуулсан. Энэ нөхөр хохирлыг барагдуулах ёстой" гэлээ.

Харин оршин суугчдын зүгээс, "Барилгыг маань хүчитгэл хийж засварлах болсон байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт нь угаасаа тэгэж гарсан юм билээ. Оршин суугчдыг дууд, төлөөлөллийг дуудаад НЗДТГ-ын хүнээр ахлуулсан барилга хот байгуулалтын дүгнэлт гарсан. Ингээд ажлын хэсэг гурван удаагийн уулзалт хийснээр ийн шийдвэрт хүрсэн.

Бүтэн зургаан сарын турш нураана, нураахгүй гэж төөрөгдүүлж явсаар байгаад маш их хугацаа алдсан. Одоо харин хурдан засаж, янзална гэхээр нь тайвшраад л хүлээж сууна" гэцгээж байлаа.

Барилгыг хүчитгэх тохиолдолд тооцоолол сайтай, мэргэжлийн түвшинд гүйцэтгэхгүй бол гарах эрсдэл нь өндөр гэдгийг мэргэжлийн хүн онцолж байгаа юм. Нөгөө талд өнгөрсөн таван сар орчмын хугацаанд түрээсийн байранд амьдарсан оршин суугчдын эрхийн асуудал ч хөндөгдөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 6, 2024 17:55

Нураана, аюултай гээд л солиороод байсан. Худлаа цуу тараасан этгээдэд хариуцлага тооц. Хүчитгээд цаашид ашиглаж болно гэж дүгнэлт гарсан юм бол яахаараа худлаа цуу яриа тарааж байдаг байна?

Зочин
Зочин
6 сар 7, 2024 22:55

M#lnuudaa uursduu munguu tsugluulaad zasvaraa hiildee.

???????Зочин
???????Зочин
6 сар 8, 2024 11:47

Дуус дуус.. хэдхэн хүнд байрыг нь өгчихөж чадахгүй

Холбоотой мэдээ

Back to top button