УЛС ТӨР

МАН-ЫН БҮЛЭГ: Ш.Раднаасэд намаас гарах ѳргѳдлѳѳ ѲГѲѲГҮЙ

Ерөнхийлөгчийн хоригийг ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Татварын багц хуулинд тавьсан хоригийг хэлэлцээд, хүлээж авахгүй гэж үзсэн байна.

-РИО-ТИНТО ЗАСГИЙН ГАЗАР ХОЁР ШИРЭЭНИЙ АРД СУУХ ЁСТОЙ-

Мѳн Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхээр болсон байна. Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар өнөөдрөөс сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгнө гэдгээ Д.Тэрбишдагва гишүүн онцлов.

Тэрбээр "Рио-Тинто Засгийн газар хоёр ширээний ард суух ёстой. Ажлын хэсэгт багтсан хүмүүс санал нэгдэхгүй үе ч байсан. Саналаа нэгтгэх гэж нэлээд юм болсон байгаа. Тиймээс харьцангуй голч дүгнэлт гарсан гэж бодож байгаа" гэв. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын гишүүдийн асуудал хэрхэн шийлэгдэж байгаа юм?

-МАН-ын Хяналтын хорооны шийдвэрийг Удирдах зѳвлѳл хүлээн авах боломжгүй үзсэн. Д.Дамба-Очир гишүүн нууц задруулаагүй учраас буруугүй. Ш.Раднаасэд гишүүн яг хѳѳн хэлэлцэх хугацаан дээр санал гаргаагүй.

-Ш.Раднаасэд гишүүн намаас гарах ѳргѳдлѳѳ албан ёсоор ѳгсѳн юм уу?

-Ш.Раднаасэд гишүүн намаас гаргах ѳргѳдлѳѳ ѳгѳѳгүй. 

Г.ИТГЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ Ч.ОТГОНБАЯР 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button