Нийгмийн

Монгол Улсын 2024 оны экспортын дүн импортынхоос давжээ

Оны эхний есөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллар буюу 13 хувиар өсжээ. Энэ оны эхний есөн сард экспортын дүн импортынхоос 3.2 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ.

Экспортод 11.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өссөн дүн аж. Экспортын нийт үнийн дүнгийн 91.5 хувь БНХАУ руу, гаргасан дүн байна. Харин улсын хилээр оруулж ирсэн нийт бараа бүтээгдэхүүний 39.8 хувь, ОХУ 24.6 хувь, Японоос 10.3 хувийг импортоор авчээ.  Импортын бараанд голлох жинг шатахуун тослох материал, суудлын болон ачааны автомашин эзэлж байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button