ЭДИЙН ЗАСАГ

Юанийн ханш оны эхэн үетэй харьцуулахад буурч байна

АНУ-ын хүүгийн өсөлтөөс үүдэн энэ оны хоёрдугаар хагасын төгсгөлд юанийн ам.доллартай харьцах ханш суларч 467 төгрөгт хүрээд байсан билээ.

Трамп дахин сонгогдсоныхоо дараа Хятадын импортод шинэ гаалийн татвар ногдуулах асуудлаа нээлттэй зарласан нь цаашид юанийн ам.доллартай харьцах ханш суларч магадгүй төлөв үүсгээд байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад юанийн ханш Монголбанкны нэрлэсэн ханшаар 471 төгрөг бол валют арилжааны зах дээр 475 төгрөгтэй тэнцэж буй. ОХУ-д Европын холбооноос тавьсан хоригуудтай холбоотойгоор тус улсын гадаад худалдааны валют нь юань руу шилжсэн нь ханшийн өсөлтөд нөлөөлж байсан юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button