Нийгмийн

Б.Норовсамбуу 44 жилийн дараа өнөөдөр дахин төрийн дээд шагнал хүртлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Энэ үеэр XХ зууны манлай циркийн жүжигчин, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Бэгзсүрэнгийн Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол олгож, "Алтан соёмбо" тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан юм.

Б.Норовсамбуу шагналаа гардаад "1966 онд би Ж.Самбуу даргын өрөөнөөс БНМАУ-ын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан. Харин өнөөдөр Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулж, Хөдөлмөрийн баатар цол авлаа.

Би есөн настайдаа хөдөөнөөс ирж, 10 настайдаа анх тайзнаа нугарсан нь "Цэцгэн дээрх эрвээхэй" нэрт тоглолт байлаа.

Үүнээс хойш Австрали тивээс бусад хүн амьдардаг бүх тивд циркийн урлагийг сурталчилж явлаа.

Одоо "Хүн сарнай" уран нугаралтын студид багшаар ажиллаж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Б.Норовсамбуу нь,

  • 1966 онд БНМАУ-ын Гавьяат Жүжигчин
  • 1971 онд БНМАУ-ын Төрийн шагнал 
  • 1980 онд БНМАУ-ын Ардын Жүжигчин цол хүртэж байжээ.

Өнөөдөр тэр Монгол Улс ардчиллын замыг сонгосноос хойш анх удаа төрийн дээд шагнал хүртсэн нь энэ болж байна. Хамгийн сүүлд Ардын жүжигчин болсноос нь хойш 44 жил өнгөрчээ.

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Норовсамбуугийн 2020 онд манай редакцад өгч байсан ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

ЭНЭ БУУРАЙГИЙН ШАГНАЛ ЯААГ ЭЗНЭЭ ОЛЖЭЭ УРТ НАСАЛЖ УДААН ЖАРГААРАЙ

Зочин
Зочин

Жинхэнэ шагнал эзнээ олно гэдэг чинь энэ дээ. Бүтээсэн гавьяатай, хэний ч өмнө нүүр бардам хэлэх үгтэй хүн дээ.

Холбоотой мэдээ

Back to top button