НИЙГЭМЯрилцлага

Б.Норовсамбуу: Сөгд гэвэл сөгдөөд гуйя. Монголын циркийг л буцаагаад өгчих, Д.Дагвадорж оо

-Монголын төр циркийн урлагаа гудамжинд гаргахыг үздэг би мөн ч азгүй хүн юм даа-

XX зууны манлай циркийн жүжигчин, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат Бэгзсүрэнгийн Норовсамбуу гуайтай ярилцлаа. Монголын циркийн урлагийг дэлхийд гайхуулж, монгол уран нугараачийн ур чадварыг шагшуулж явсан тэрбээр 18 настайдаа Гавьяат жүжигчин цол, 23-тайдаа нь Төрийн шагнал хүртсэн юм. Монголын циркийн урлагийн 79 жилийн 62 нь Б.Норовсамбуу гуайтай салшгүй холбоотой. Циркийн урлагийг хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулж яваа түүнтэй ярилцлага хийхээр очиход хоёрдугаар эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байсан юм.

“Мөргөж сөгдөөд ч болтугай гуйя. Циркийг буцаагаад циркчидэд өгчих, Д.Дагвадорж оо. Сөгдөөд гуй гэвэл тэгэхэд би бэлэн. Бүхий л амьдралаа энэ урлагт зориулж, Т.Цэнд-Аюуш багшийнхаа үргэлжлэл нь болж яваа болохоор нас хэчнээн дээр гарч, тамир тэнхээ муудсан ч циркээс хөндийрч чадахгүй юм. Монголын төр циркийн урлагаа гудамжинд гаргаж, циркчид маань тоглолт хийх нь байтугай бэлтгэлээ базаах байргүй, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг явахыг хардаг би мөн ч азгүй хүн юм даа. Тэгсэн мөртлөө Циркт бар, цэнгээний газраас авхуулаад баахан түрээсийн байгууллага үүрлэчихсэн байгааг нь гайхаад баршгүй” хэмээн толгой сэгсрэн, санаа алдсан Б.Норовсамбуу гуайтай Монголын циркийн урлаг, тэр дундаа уран нугаралтын хөгжил, хойч ирээдүйн тухай түлхүү ярилцав.

СОНГОДОГ ХЭЛБЭРЭЭР ХӨГЖСӨН ЦИРКИЙН УРЛАГАА МОНГОЛЫН ТӨР ХОГ ДЭЭР ГАРГААД ХАЯЧИХСАН

Зураг түүх өгүүлнэ on Twitter: "БНМАУ-ын Ардын жүжигчин, уран нугараач Б. Норовсамбуу.… "

-Сайхан намаржиж байна уу, Та. Эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Бие нь гайгүй юу?

-Сайхан намаржиж байна. Би 2014 онд халтирч унаад нуруугаа гэмтээсэн. Нурууны гэмтлээс болсон уу, яасан энэ жил бие нэлээд ядруу байгаа. Өнгөрсөн пүрэв гаригт эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байна.

-Циркийн сургуулийн түүхт 80 жилийн ой энэ сарын 10-нд тохиолоо. Тэгэхээр ойн арга хэмжээнд нь Та очиж чадаагүй бололтой.

-Тийм ээ. Бие тэнхээрхээд очиж чадаагүй. Тэр үед би эмнэлэгт хэвтчихсэн байсан юм. Циркийн сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид, циркчиддээ 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Баярынх нь арга хэмжээнд очих хүсэл их байлаа. Даанч эмнэлэгт хэвтээд очиж чадсангүй, уучлаарай.

-Таныг эмнэлэгт байх хугацаанд шавь нарынх нь бэлтгэлийг хэн хариуцаж байгаа вэ?

-Ер нь ойрын жилүүдэд таяг тулан, эмээ уугаад л хүүхдүүдийнхээ бэлтгэлийг хийлгэж байгаа. Би уран нугаралтын гурван багш бэлтгэхээр ажиллаж байна. Хоёр нь багш найруулагч. Шавь нарын маань бэлтгэлийг тэд хариуцаж байгаа. Т.Цэнд-Аюуш багшийн маань хамгийн отгон шавь нь СТА Э.Лхагва-Очир, анхных нь би. Одоо би нэг л өдөр өөд болно. Авьяас, ур чадвар, мэдсэн, сурснаа бусдад зааж, залгамж халаагаа бэлтгэх нь миний үүрэг. Тиймээс циркчидийнхээ дунд алхан, шавь нартаа заагаад явах л миний хувьд аз жаргал.

Яах вэ, сэтгэл, зүтгэл байхад ямар ч асуудлыг шийдэж болно. Надаас шалтгаалахгүй зүйл л хамгийн хэцүү. Өнөө цагт циркчдэд хамгийн тулгамдаж буй асуудал бол бэлтгэл, тоглолтын байр. Циркийг хувьчилснаас хойш 30 жил болж байна. Энэ хугацаанд Монголын төр циркийн урлагаа хог дээр гаргаад хаячихсан. Төр засаг ч тоодоггүй. Монголын циркт төрийн бодлого дутагдсаар удсан. Үнэнийг хэлэхэд өнөөдөр биднийг гэж байгаа хүн алга. Бусад орны циркийн урлаг гудамжны циркээс эхэлж хөгжсөн. Манайх тэгээгүй. Шууд сонгодог хэлбэрээр, мэргэжлийн түвшинд хөгжин, оргилд нь гарчихсан, ардын урлагийн хэмжээнд хүртлээ хөгжсөн байсныг одоо гудамжинд хөсөр хаясан нь дэндүү харамсалтай.

-“Аса цирк” одоо засвартай байгаа. Та шавь нарынхаа бэлтгэлийг хаана хийлгэж байгаа вэ?

-Коронавирусийн халдварын улмаас энэ оны хоёрдугаар сараас циркт хөл хорио тогтоосон. “Аса  цирк” засварт ороод, хоёр манежны хоорон дахь танхимыг буулгачихсан байгаа. Нэг өдөр л гэнэт дуудаад “Бэлтгэлийн хэрэгслээ аваарай” гэсэн. Очих нь ээ тараагаад хаячихсан байна лээ. Сургалтын зарим хэрэгслээ олж авч чадаагүй. Циркийн урлагт аюулгүй ажиллагаа их чухал. Нэг номер бүтээхэд өртөг өндөртэй. Номерын санаа, зохиомжоос шалтгаалаад хувцас, хэрэгсэл бүр өөр, өөр. Гэтэл тийм юм бидэнд алга. Осолдохгүй зориулалтын ширээ л бидэнд бий. Өнөөхийг нь хийдэг хүн хуруу дарам.

Би нэг номер хийхийн тулд хэрэгслээ өөрөө бэлдэнэ. Үзүүлбэртээ таарсан ая зохиолгоно. Би 2014 оноос хойш тэмцээний номер хийхээ больсон. Шавь нарынхаа амьдралыг бодоод тоглолтын үзүүлбэр л зохиож байгаа. Дэлхийд нэлээд алдаршсан 5-6 номер надад бий. Бүгдийг нь одоо сэргээн, шавь нараараа тоглуулах бодолтой. Бэлдэх гэхээр хүүхэд олдохгүй юм. Амралтынх нь өдрүүдэд шавь нарынхаа бэлтгэлийг хийлгэе гэхээр “Аса цирк” оруулдаггүй. Ажлын өдрүүдэд хүүхдүүдийн хичээлтэй давхцаад их төвөгтэй байдаг.

Шавь нарынхаа бэлтгэлийг нэг хэсэг гэртээ хийлгэлээ. Насанд хүрсэн хүүхдүүд маань энд, тэндхийн студийг гуйгаад бэлтгэлээ базааж байгаа. Шинэ шавь нартаа заасан юмаа ойр ойрхон давтуулахгүй л бол мартчихна. Тиймээс энэ зун шавь нарынхаа бэлтгэлийг зусланд хийлгэлээ. Есдүгээр сарын 1-нээс хойш Л.Энхцэцэгийн студид хүүхдүүдээ бэлдэж байна. Циркийн бэлтгэлд орон зай их чухал. Бэлтгэлийн танхимын цагийг нь харгалзаж байгаад хүүхдүүдийнхээ бэлтгэлийг ажлын өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд хийлгэдэг. Хүүхдүүд хичээлийнхээ завсраар бэлтгэлээ хийдэг болохоор их хүндрэлтэй. Яг сайхан зааж байтал хичээлийнх нь цаг болчихно. Орой тарж ирэхээр нь хийлгэж байтал бэлтгэлийн цаг дуусчихдаг. Биднийг бэлтгэл хийлгэж буй Л.Энхцэцэгтээ, ХААН банканд их баярлаж байна.

МОНГОЛЫН ЦИРКИЙГ ХУВЬЧИЛСНААС ХОЙШ ЯМАР Ч БОДЛОГОГҮЙ, ОЙЛГОДОГ, ДЭМЖДЭГ УДИРДЛАГАГҮЙ БОЛСОН

MASS.mn - Б.Норовсамбуу: Төрийн хүсэлтээр төвд ирж байлаа

-Та Монголын үндэсний Аса циркт ажилладаг. Одоо хэвээрээ юү?

-Хэвээрээ. Гэхдээ тэнд ажилладаг бус түрээслэдэг гэвэл бараг онох байх. Яагаад гэвэл би 10 гаруй хүүхэд сургадаг. Бүгд “Аса цирк”-т төлбөр төлдөг. Түүнээс нь намайг цалинжуулаад үлдсэнийг нь өөрсдөө авдаг. Авьяастай ч боломж бололцоо муутай хүүхэд байна гээд үнэгүй заах эрх надад байхгүй.

Насанд хүрсэн шавь нар маань Монголын үндэсний Аса циркийн жүжигчин, тэднийд харьяалагддаг. Манай хэд гадаад руу тоглолт хийх бүрд орлогоос нь 10 хувийг авдаг. Тэгсэн мөртлөө уран бүтээл хийхэд нь ганц ч удаа тусладаггүй. Зориулалтын хувцас, хэрэгсэлд нь огт дэмжлэг үзүүлдэггүй. Бүх зүйлийг манай хүүхдүүд өөрсдөө зохицуулдаг. Циркчдийн амьдрал ямар билээ. Бүгдээрээ л амьдрахын төлөө зүтгэж яваа хүмүүс. Монголын үндэсний Аса циркийнхэн огт туслаж, дэмждэггүй мөртлөө гадаадад хийсэн тоглолтынх нь орлогоос 10 хувийг авчихдаг. Шударга бус байгаа биз дээ.

-Тийм байна. Анхнаасаа гэрээндээ тэгж тусгасан юм уу?

-“Аса цирк” хувийнх учраас биднийг дэмждэггүй, тусалдаггүйгээс үл шалтгаалаад циркийг ашиглаж, бэлтгэл хийсэн гээд 10 хувийг нь нэхдэг юм. Ийм шаардлага, шахалтаас болоод олон жүжигчин Монголын үндэсний Аса циркээс гарч, чөлөөт уран бүтээлч болж байгаа нь харамсалтай. Циркийн сургуулийг төгсөгчид Монголдоо ажиллахгүй, шууд гадаад явж байгаа нь дэндүү хайран. Энэ урлагийг хөгжүүлэх бодлого Монголын циркт алга. Хайран юм. Үнэндээ халаглаад, харамсаад баршгүй нь. Олон жил нойр, хоолоо умартан зүтгэж байж бэлтгэсэн шавь минь амьдрахын эрхэнд циркээ орхих, гадаад руу явах үнэхээр харамсалтай. Циркийн сургуульд төгсөж буй хүүхдүүдийн ирээдүйг бодоод их өрөвддөг. 5-6 жил махаа зулгаан байж сурч, төгсчхөөд ажил олдохгүй, цалин байхгүй. Тэгээд гадаад явж ажиллахаас өөр сонголтгүй. Гадаад руу явж ажил хийлээ, Монголынхоо циркийг орхилоо гэж тэднийг буруутгах эрх хэнд ч байхгүй.

Циркт уран бүтээлийн удирдлага, уран сайхны дарга заавал байх ёстой. Тэр хүн Монголын циркийн урын сангийн бодлогыг зангидаж, чиглүүлэх учиртай. Уран бүтээлийн төлөвлөгөө, циркийн бүх жанрыг тэгш хөгжүүлэх бодлого, хэрэгсэл, боловсон хүчин гээд бүх зүйлд анхаарал хандуулдаг. Таван чиглэлийн мэргэжлийн хүн Монголын циркт заавал байх ёстой. Гэтэл өнөөдөр аль нь ч алга. Циркийн инпсектор гээд тэтгэвэрт гарсан нэг хүн байдгийг эс тооцвол шүү дээ.

Монголын циркчид эх орондоо тоглолт хийж чадахгүй байна, монголчууд циркээ үзэж чадахгүй байна. Ийм юм байж болох уу. Энэ байж болох зүйл мөн үү. Арай ч дээ. Монголын циркийг хувьчилснаас хойш ямар ч бодлогогүй, циркийн урлагийг ойлгодог, дэмждэг удирдлагагүй болсон. Одоо тэгээд Монгол төр циркийн урлагаа гудамжинд гаргалаа, бэлтгэл хийх, цирк тоглох байр ч үгүй болголоо. Ийм юм үздэг мөн ч азгүй хүн юм даа, би. Монголын циркийн хөгжлийн төлөө олон жил дуугарлаа. Одоо тэгэхээ больсон.

ЭНЭ ТАЛААР ДУУГАРААД, ШҮҮМЖЛЭЭД ЯМАР Ч НЭМЭРГҮЙ. БИ БҮР ЦӨХӨРСӨН

-Цөхрөөд үү?

-Тийм ээ. Үнэхээр цөхөрсөн. Дуугараад, хэлээд, шүүмжлээд нэмэр алга. Д.Дагвадорж Монголын циркийг шоу бизнесийн төв болгохын тулд л өөрийн болгосон. “Аса цирк”-т элдэв тоглолт, шоу цэнгээн байнга зохион байгуулж, ашиг олох л түүний зорилго. Циркийн урлагийг хөгжүүлэхийн төлөө циркийг хувьдаа аваагүй. Харваас андашгүй байгаа биз дээ. Одоо “Аса цирк”-ийг хэчнээн байгууллага түрээсэлж байгаа вэ. Циркчид нь бэлтгэлийн заалгүй, гудамжинд алхаж явахад циркт бар, ресторан үйл ажиллагаа явуулж байгааг юу гэж ойлгох вэ. Циркэд “Аса групп” тэр чигээрээ байрлачихсан байгаа. Д.Дагвадорж Монголын циркийг менежментийн хувьчлалаар авсан. Тэгэхээр Монголын циркийг хөгжүүлэх, бэлтгэл, тоглолт хийх байраар циркчдийг хангах нь түүний үүрэг. Гэтэл тэгэхгүй байсаар байгаад бүрэн хувьчлаад авчихсан. Одоо Монголын циркийнхэн энд, тэндгүй тарчихлаа.

-Та энэ талаар “Аса цирк”-ийн удирдлага, Д.Дагвадорж аваргатай ярилцаж үзсэн үү. Юу гэх юм бэ?

-Ярилцсаан ярилцсан. “Аса цирк”-ийнхэнтэй яриад ямар ч үр дүнд хүрдэггүй. Д.Дагвадорж “Аса цирк”-ийн шинэ жилээр л үзэгдэнэ үү гэхээс циркт байнга ирдэггүй. Түүнтэй уулзахад тун хэцүү, утасныхаа дуудлагыг ч авдаггүй. Д.Дагвадоржийн ээж Х.Пүрэвбадам “Аса цирк”-ийг удирдаж байхад нь муудаж, сайдаад учраа ололцдог байсан. Түүнийг ажиллахаа больсноос хойш үнэндээ хэнд хандах нь ч бүрхэг боллоо.

Нөгөө талаар Монголын циркт бодлого, үнэлэмж алга. Циркчид маань гадаадын томоохон тэмцээнд амжилт гаргасаар байгаа. “Монгол циркчид тийм медаль, цом хүртжээ” гээд л өнгөрдөг. Ганц нэг хэвлэлээр мэдээлэгдвэл их юм. Улс тоохгүй. Эх орондоо ирэхээр нь сайд дарга нар хүлээж авч уулзаад баяр хүргэвэл их урам авна шүү дээ. Тэгж байгаа юм алга. Нөгөө талаар дэлхийд гайхагдаж, олон улсын тэмцээнд амжилт гаргасан үзүүлбэрүүд Монголд тоглогдохгүй байна. Тэр хэрээр монголчууд циркийн урлагаар цангаж байгаа байхгүй юу. Хүн бүхний хүүхэд нас цирктэй салшгүй холбоотой. Гэр бүлээрээ цирк үзэх хэчнээн сайхан билээ. Гэтэл одоо циркчид тоглох, бэлтгэх хийх байргүй, монголчууд үзэх циркгүй болчихоод байгаа нь эмгэнэл.

Дээхнэ үед циркчидээс шалгалт аваад, тэнцсэнд нь мэргэжлийн үнэмлэх олгодог байсан. Одоо тэгэхээ больсон. Олон улсын тэмцээнд амжилт гаргасан, 10, 20 жил ажилласан циркчин ч  өнөөдөр мэргэжлийн үнэмлэхгүй сууж байна. Надад энэ их харамсалтай санагддаг. Энэ талаар саналаа 2010 оноос л хойш холбогдох хүмүүст нь тавьсан. Одоо хүртэл шийдэгдээгүй. Нэг удаа лавлах нь ээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэргэжлийн үнэмлэх олгоно” гэх утгатай юм ярина лээ. Тогооч, мужаанд мэргэжлийн үнэмлэх олгодог системээр циркчдэд мэргэжлийн үнэмлэх өгөх юм уу даа. Тийм дампуу юм гэж юу байх вэ.

Одоо Соёлын яамтай болсон юм чинь энэ асуудлыг шийдвэрлэж, цэгцлэх байлгүй дээ. Циркийн хүрээнийхэн хамтраад улсын цирк байгуулах талаар олон жил ярьж байгаа. Соёлын сайдын урлагийн мэдлэг нь хэр юм бол. Соёлын талын хүн томилогдсон байна лээ. Дэд сайдаараа ядахдаа урлагийн, уран бүтээлийн мэдлэгтэй хүн томилчихгүй. Тийм хүн байхгүй болохоор Монголын циркийн урлагт тулгарсан асуудлыг хэр ойлгож, шийдвэрлэхийг нь сайн мэдэхгүй байна.

Би есөн настайдаа циркийн урлагтай амьдралаа холбосон. 10 настайдаа тайзан дээр уран нугарсан. Циркийн уран сайхны удирдагчаар таван жил ажиллаад 1972 оноос өнөөг хүртэл багшилж байна. Монголын циркийн жаргал, зовлонг би сайн мэднэ. Үнэнийг хэлэхэд төрийн гурван өндөрлөгөөс хүсэх ганцхан л юм байна.

БҮР БОЛОХГҮЙ БОЛ ЦИРКИЙН ХОЁР МАНЕЖИЙГ Л УЛС БУЦААГААД АВЧИХ. ҮҮНЭЭС ӨӨР ХҮСЭХ ЮМ АЛГА

Эрхэм зиндаа: Дэлхийд гайхагдсан Монгол бахархал

-Ямар хүсэлт вэ?

-“Аса цирк”-ийг буцаагаад улсын өмч болгох амаргүйг би сайн мэднэ. “Аса цирк”-ийн хоёр манеж (тоглолт хийх дугуй талбай), одоо засвар хийж буй гол танхимыг л улс буцаагаад авчих. Циркийнхэнд буцаагаад өгчихөөч гэж гуйя. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар шийдээд өгөөч ээ. Үүнээс өөр хүсэх юм алга.

Д.Дагвадорж циркийг үнэндээ маш бага үнээр авсан. Одоо Монголын циркийг үнэхээр хүнд байдалд оруулчихаад байна. Циркийн урлагт насаараа зүтгэсэн хүнд “Аса цирк” рүү орох эрх байдаггүй. Харамсалтай байгаа биз дээ. “Аса цирк”-ийг нэг хэсэг Д.Дагвадоржийн дүү Сэржбүдээ нь ажиллуулж байсан. Дараа нь ээж Пүрэвбадам нь удирдсан. Хүргэн Золбоо нь нэг хэсэг ажиллуулж байгаад халагдсан. Өнгөрсөн жилээс Д.Дагвадоржийн эхнэр нь удирдаж байгаа гэнэ лээ. Нэг тийм хүний сураг бий. Менежер нь гээд нэг хүүхэн л өмнөөс нь гүйгээд байдаг юм. Одоо ер нь “Аса цирк” эзэнгүй шахам л байгаа.

“АСА ЦИРК”-ээс ХЭЗЭЭ ХӨӨГДӨХӨӨ ХҮЛЭЭЖ СУУНА

Эрхэм зиндаа: Дэлхийд гайхагдсан Монгол бахархал

-“Аса цирк” дэргэдээ Монголын уран нугаралтын академи гэж байгуулсан. Тэндээ таныг ажиллуулдаг уу, зөвлөгөө авдаг уу?

-Д.Дагвадоржийн ээж Х.Пүрэвбадам Буд бид хоёрыг худлаа панаалдаж байгаад л бүх юмаа хийлгээд тус академийг нээсэн. Одоо таван жил болж байна. Төгсөөд гарсан нэг ч уран нугараач байхгүй. Миний хэдэн шавь нар л “Аса цирк”-ийг нүүрийг нь тахалж яваа. Х.Пүрэвбадам уран нугаралтын академидаа намайг багшлуулдаггүй. Өөр багштай. Багшийн минь шавь л даа. Гэтэл бид хоёр хамтдаа сургуулилалт хийх эрх өгдөггүй. Сонин байгаа биз. Хамт бэлтгэл хийж байж л залуу багш нар надаас юм сурна шүү дээ, уг нь. Гэтэл “Аса цирк”-ийнхэн тэгүүлэхгүй байгааг нь би их гайхдаг. Би заагаад өгье, хамт бэлтгэл хийе гэхэд тэд зөвшөөрдөггүй. Харин ч эсрэгээрээ намайг академидаа хавьтуулахгүй байх санаатай юм шиг байна лээ. Үнэнийг хэлэхэд би өнөөдөр циркээс хэзээ хөөгдөж гарахаа хүлээгээд сууж байна. Ер нь удахгүй байх.

-Яагаад. Зууны манлай уран нугараачаасаа зөвлөгөө авахгүй, тэгээд бүр “Аса цирк”-ээс гаргах гээд шахдаг гэхээр...

-“Аса цирк”-ийн удирдлагууд надад тэгж ханддаг. Хүний бодол харилцаа, хандлагаас нь андашгүй. Д.Дагвадорж нэг удаа “Танд бэлтгэлийн заал барьж өгнө” гэсэн юм. Би итгэлгүй яах вэ, бөөн баяр. Нээрэн л тэгэх юм бодохгүй юу. Гэтэл “Аса цирк”-т бэлтгэлийн заал бариад намайг шагайлгаа ч үгүй. Тэр нь одоо уран нугаралтын заал байхаа больсон. Тэнд нь баахан түрээсний газар орчихсон байна лээ. Тэрийг нь би сонирхдоггүй. Би Монголын үндэсний Аса циркт ажилладаг хэвээрээ гэж түрүүн хэлсэн. Тэгсэн мөртлөө “Аса цирк”-т шавь нараа бэлтгэл хийлгэх цаг надад олддоггүй. Манай хүүхдүүд “Аса цирк”-т төлбөрөө төлдөг. Тийм болохоор би баахан заргалдаад ямар ч байсан туслах манежинд заримдаа хоёр цаг бэлтгэл хийдэг болсон.

БИ ЗАЛГАМЖ ХАЛААГАА БЭЛТГЭХ, САЙН БҮТЭЭЛ ГАРГАХЫН ТӨЛӨӨ Л ЭНД БАЙГАА. ЯАГААД ЯВАХ ЁСТОЙ ГЭЖ

-“Аса цирк”-ээс өөр газар бэлтгэл хийх талаар хөөцөлдөж байсан уу?

-Надаас хүмүүс ингэж их асуудаг. “Та энд ингэж дарамтлуулан, шахалтан дор шавь нарынхаа бэлтгэлийг хийлгэж байхаар заал түрээслээд гарчих” гэдэг. Тэгж болно. Би эрх ашиг, мөнгө хөөсөндөө энд ингэж ажиллаагүй. Би уран бүтээл хөөж, мэргэжлийн уран нугараач, залгамж халаагаа бэлтгэхийн төлөө зүтгэж яваа. Яагаад эндээс явах ёстой гэж. Сайн уран нугараач бэлтгэхийн тулд циркийн мэргэжлийн орчин их чухал. Зүгээр нэг сургуулийн зааланд хийх, циркийн манежин дээр бэлтгэлээ базаах тэс өөр шүү дээ.

БИ ТЭГЭХЭД Д.ДАГВАДОРЖИД ГОЛДОО ОРТОЛ ГОМДСОН

Asashoryu第68代横綱朝青龍???????????????? on Twitter: "Төрийн шагналт Ардын жүжигчин зууны  манлай уран нугараач Б.Норовсамбуу багштай дурсгалын патиар????????????✌️️… "

-Д.Дагвадорж аварга “Аса цирк”-ийг хувьчилж авснаас хойш Монголын циркийн хөгжил урагшилсан уу, ухарсан уу?

-Ухарсан, ухарсан. Юуных нь хөгжил байх вэ. Сонгодог хэлбэрээр үүсэж, хөгжсөн Монголын цирк гудамжинд гарсныг дэвшил гэдэггүй л юм бол. Циркийн сургуулийн 80 жилийн ойгоо циркчид майханд бэлтгэл хийгээд угтлаа. Би Д.Дагвадоржид нэг удаа голдоо ортол гомдсон. Үнэндээ түүнээс хойш гутарсан.

-Тухайн үед юу болсон юм бэ?

-Би Т.Цэнд-Аюуш багшийнхаа мэндэлсний 90 жилийн ойг 2017 онд тэмдэглэсэн юм. Шавь нар нь хамтраад хүндэтгэлийн тоглолт хийхийн тулд “Аса цирк”-ээс заалыг нь гуйлаа. Олон сарын өмнө хэлэхэд “Тэг ээ, тэг. Гурван хоног ашигла” гэсэн. Багш минь ямар агуу хүн билээ. Тийм мундаг хүний ойг тэмдэглэхийн тулд бүтээлийг нь үзэгчдэд хүргэх, сэргээх нь зүйтэй. Тоглолт хийх хугацаа тулчихсан байхад “Аса цирк” заалаа өгөхөө гэнэт больчихсон. Би бүр гайхаад, цөхрөнгөө бараад менежер хүүхнийх өмнө уйлаад, сөхөрч гуйсан. Тэгж гуйн байж “Аса цирк”-т хоёр хоног тоглолт хийсэн.

-Таныг өмнөө сөхрүүлж, гуйлгасан гэхээр санаанд ч багтахгүй юм.

-Би нээрэн тэгсэн. Бүр уйлаад, мөргөж, сөхөрч гуйсан шүү дээ. Багшийнхаа хүндэтгэлийн тоглолтыг хийхийн төлөө тэгэхгүй гээд яах билээ. Түүнээс хойш Д.Дагвадоржийг, “Аса цирк”-ийг үнэлэх үнэлэмж навс унасан, урам хугарсан.

-Таны багш Монголын анхны уран нугараач, Төрийн шагналт, Ардын жүжигчин, циркийн уран сайхны удирдагчаар олон арван жил ажилласан хүн. Тийм мундаг хүний хүндэтгэлийн тоглолтоос заалаа харамласан гэж үү?

-Харин тийм ээ. Би бүр гайхаад байдаг юм. Намайг биш юм гэхэд багшийг минь хүндэлж болно оо доо. Хүндэтгэлийн тоглолтод нь зориулаад заалаа гаргаад өгчих үнэ цэнэгүй юм билээ багш минь, Д.Дагвадоржид. Би түүнээс мөнгө гуйгаагүй. Заалыг нь л гуйсан. Харин ч эсрэгээрээ Д.Дагвадорж “Цэнд-Аюуш багшийн ойг тэмдэглэхэд яаж туслах вэ” гэх учиртай хүн шүү дээ. Циркчдийнхээ эрх ашгийг хамгаалж, бидний төлөө явах учиртай байгууллага бол “Аса цирк”. Тэр үеэр нэг урлагийн тоглолт “Аса цирк”-т болох гэж байсан гэсэн. Тэгээд л багшийн хүндэтгэлийн тоглолтыг тэнд хийлгэхгүй гэж шахсан юм билээ. Орлогоо л бодсондоо тэр.

У.ХҮРЭЛСҮХЭД Л НАЙДВАР ТАВЬЖ БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧ ЗӨВЛӨХИЙНХӨӨ ЭСРЭГ ХӨДЛӨХГҮЙ БАЙХ

This image has an empty alt attribute; its file name is 67406690_2595163960514048_8422844090554515456_o.jpg

-Монгол Улсад циркийн урлаг хөгжсөний 80 жилийн ой ирэх онд тохионо. Циркийнхнийгээ гудамжинд гаргасан хэвээр түүхт ойгоо угтаж боломгүй байлтай.

-Жилийн хугацаанд энэ байдал өргөс авсан юм шиг арилахгүй. Яагаад ч амжихгүй. 80 жилийн ойн хөтөлбөрөө одооноос төлөвлөөд, батлах хэрэгтэй. Монголын циркийн 60 жилийн ойгоор гурван том хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ойн, ахмадын, хүүхдийн гэсэн гурван өөр. Гэтэл одоо сураг нь ч алга байна. Монголын цирк өмнө нь юм юмтай байсан. Одоо амьтангүй боллоо. Дэргэдээ мал аж, ахуйтай, малчинтай байсан. Гүү барьдаг байсан гээд бод доо. Тэр бүгдийг Д.Дагвадорж хувьчилж аваад, бүгдийг нь Өвөрхангай руу туусан гэнэ лээ. Циркийг хувьчлах үед би Монголд байгаагүй. Одоо би циркийнхэнд “Та нар одоо ингэж гоншигнох хэрэггүй. Тэр үед яагаад эсэргүүцээгүй юм бэ, суулт хийхгүй дээ” гээд уурладаг юм.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Та ярилцлагаараа дамжуулан уншигчдад хэлэх сэн гээд үлдсэн зүйл бий юү?

-Монголын циркийн хөгжил ингэж саарна, циркчид гудамжинд гарна гэдэг байж боломгүй зүйл. “Аса цирк”-ийг циркчдэд, ард түмэнд өгөхгүй юм аа гэхэд хоёр манежийг л буцаагаад өгчих, Д.Дагвадорж оо. Монголын цирк бүр тав салаалсан. Монгол Улс хэдэн сая хүн амтай билээ. Тавын тавын цирк үйл ажиллагаа явуулах орон зай байхгүй. Төр, засгаас дэмжээд улсын циркийг шинээр байгуулах хэрэгтэй. Олон хуваагдсан циркийн байгууллагууд бүгд нэгдэх хүсэлтэй байгаа. Одоо Монголын циркчдэд ерөөсөө байр л хэрэгтэй, байр дутуу байна. Циркийн жүжигчдийг улс бодлогоор бэлтгэх хэрэгтэй. Монголын циркийн урлагт төрийн бодлого, циркчидэд бэлтгэл, тоглолтын байр хэрэгтэй байна. Ээ, дээ “Аса цирк”-ийн хоёр манежийг л төр буцаагаад авчих. Тэгвэл олон зуун циркчинд бэлтгэл хийх боломж бүрдэнэ. Үүнийг л төрийн гурван өндөрлөгөөсөө дахин дахин хүсье. Дорвитой шийдвэр гаргачих болов уу гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд л найдаж байна. Х.Баттулга Ерөнхийлөгч хөдлөхгүй байх. Учир нь Д.Дагвадорж зөвлөх нь шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгч зөвлөхийнхөө эсрэг хөдлөхгүй биз дээ. Сөгд гэвэл сөгдье. Циркийг Монголын циркчидэд буцаагаад өгөөч, Д.Дагвадорж оо. Циркийн урлагийнхаа төлөө би юу ч хийхэд бэлэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
73 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Novsh
Novsh
2020-10-14 08:26

ter baasnii konteineriin omno sogdono gej yu gesen yg ve! Ezengyi turiin emgenel! Xulgaichuud xuvaajnxulgailaxaas oor yu xiix ve dee. Olon xynii xaraal xetsyy dee

Хүү
Хүү
2020-10-15 07:09
Reply to  Novsh

Эмээ минь зөнөг з�##�гаа юу да хүний өмчийг сөгдөөд л авчихдаг юм бол би ч гэсэн сөгдөөд 1 объект авчих юм сан үр хойчдоо юу үлгэрлээд байгаа чувганц вэ ганцаараа урлаг авч явсан юм шиг БИ гээсээ с�##�ахгүй явахнээ

Зочин
Зочин
2020-11-26 05:36
Reply to  Хүү

О

Зочин
Зочин
2020-10-17 22:50
Reply to  Хүү

Чамайг бодвол хийсэн ажилтай нэртэй төртэй хүн шүү.Дагвадоржоо циркээ буцааж авмаар байна.Циркээ эх орондоо өгчих.

Зочин
Зочин
2020-10-16 18:33
Reply to  Хүү

Chi hen boloid

Zochin
Zochin
2020-10-16 16:24
Reply to  Хүү

Yamar nadad uguuch gej guisan yumuu har m#laa. Uls butsaaj avaad zohih yosoor yvuulaach gej bgaa biz de. Erguu dagznuud hutsalgui dugai bai!!!!

Зочин
Зочин
2020-10-16 14:45
Reply to  Хүү

Юу ч мэдэхгүй нус минь! Чи энэ хүний гавьяаг төсөөлж ч чадахгүй. Дэлхийд данстай яввсан хүн. Чи гэртээ л данстай байж магад. Өөрийнхөө бодлыг, гомдлыг илэрхийлж. Чи хорих, амыг нь барих эрхгүй шүү.

АГУУ ИХ
АГУУ ИХ
2020-10-15 22:20
Reply to  Хүү

Хужаа жоом юу хуцаад байна

Зочин
Зочин
2020-10-15 17:40
Reply to  Хүү

Улсых байсан юм шүү, улс юмаа мэдээд буцаагаад аваачээ

Длмаа
Длмаа
2020-10-15 08:37
Reply to  Хүү

Муу усан тархитай тэнэг чамд энэ үг ч гоёдоно.

Зочин
Зочин
2020-10-15 08:19
Reply to  Хүү

юу хуцаад байгаа новш вэ чамайг бодвол дурсагдах �##�дартай дуугарах үгтэй хүн шүү чамайг гѳлѳѳг ч гэх амьтан байхгүй

Зочин
Зочин
2020-10-15 08:52
Reply to  Зочин

Хуцна биз өвөрхангайн өмд гутлын хулгайч нар тэрний өмч гэж юу байдгын сугар гэж нэг муу л�##�ар л үнэгүй шахам авч өгсөн давгадорж сэвстэй гүзээ монголд юу
гийгүүлсийн долгорсүрэнгийнхэн муу шун�##�ын тулам болсон гэр бүл

монгол хүн
монгол хүн
2020-10-14 13:46
Reply to  Novsh

гоё хэллээ

зочин
зочин
2020-10-14 08:58

япон сумо барилдааныг өөд татаж Монгол циркийг дампууруулжээ

Boli
Boli
2020-10-14 09:08

Бүхэл бүтэн улс байж биш дээ сүйрүүлчдэг арай ч дээ.Энэ 1 хаа гээд байгаа нөхөр багадаа цирк үзэж байгаагүйн байхдаа?Бид үр хүүхэддээ цирк үзүүлмээр бна

Boli
Boli
2020-10-14 09:09
Reply to  Boli

Бүхэл бүтэн улс байж циркээ сүйрүүлчдэг арай ч дээ.Энэ 1 аса гээд байгаа нөхөр багадаа цирк үзэж байгаагүйн байхдаа?Бид үр хүүхэддээ цирк үзүүлмээр бна

Зочин
Зочин
2020-10-14 09:31

Сугар гэж Өвөрхангайн шун�##�тай өвгөн Аса гнж шун�##�д авч өгснөөр 80 жилийн урлагийн түүхийг Дэхийн циркийн тавцангаас арчиж хаясан даа

зочин Зочин
зочин Зочин
2020-10-15 12:12
Reply to  Зочин

Сугар Японд эмчлүүлэхэд Нутгийн ахдаа Дагвадорж танил т�##� өөрийнхөө нэр хүндээ ашиглаж эмчлүүлж өгсний хариу болгож Нутгийн ах нь менижмэнтийн хувьл�##�аар Улсын циркийг \�##�чуур болгоно\ өгсөн юм гэсэн Сугартай л тооцоо хийх цаг болсон Бүх хувьчл�##�ын НОГИЙН ард Сугар их бага авилг�##� авчихсан сууж байгаа нөхөрдөө Одоо л сөхөгдөнө их юм болноо

Ёо ёо
Ёо ёо
2020-10-14 09:40

Арай чдээ �########�гийн попууд хаана байнаа новшийн төр засаг вэ

Зочин
Зочин
2020-10-14 09:43

Энэ циркийг Д.Сугар хулгайч ТӨХорооны дарга бай будилуулсан юм түүнээс л хариуцлага нэхвэл зохино

ард
ард
2020-10-14 09:49

нөгөа попуудыг одоол харья энэ гэр бүл яасан их шун�##�тай новшнууд вэ сумьяабазар энэ тэр бас бөөн шун�##� одоо нөгөө сэлэмээ эргүүлэх л хэрэгтэй циркчид и�##�бай дээр очиж өлсгөлөн зарла

зочин
зочин
2020-10-14 10:34

Гэр бүлээрээ тэнэг улсыг давруулаад л.... Төрийн төмөр нүүр чинь хаана байна вэ Хичнээн нас дээр гарч.бие муутай байсан ч улсынхаа төлөө ингэж зүтгэж сэтгэл зүрх гаргаж яваа энэ сайхан зууны манлай буурайгаараа бахархаж байна. Урт нас�##�ж удаан жаргаарай. Энэ муухай улсын нүгэл олон түмний минь буянд няц дарагдах нь дамжиггүй э

Аса циркийг өгсөн нь дээр
Аса циркийг өгсөн нь дээр
2020-10-14 10:38

Монголчууд бүгдээрээ АСа АСа Аса гээд долигноод байх юм. Энэ зүгээр л нэг хүүхэд шүү дээ. Аав нь Өвөрхангайд төрсөн нь үнэн байх ээж нь Архангайн Өөлд...

Зочин
Зочин
2020-10-15 10:50

Жорлонд

Зочин
Зочин
2020-10-15 07:10

Өвөө юм хүүхэд тайван байлга

Зочин
Зочин
2020-10-14 10:43

Сугар �########� давгаа �########�гаас их хэмжээний хахууль авч циркийг өгөө биз дээ. Энэ төрөөс төрсөн тэрбумтан сугар хулгайч яагаад шоронд орохгүй яваад байгааг ойлгоддоггүй юм. Нам нь л хамга�##�даг байхдаа. Давгаагын цирк хөгжүүлнэ гэдэг ч лөөлөө л дөө. Ухаан муутай банз�##� нөхөр шдээ.

Zochin
Zochin
2020-10-14 10:58
Reply to  Зочин

Daanch yavdaa???????

zochin
zochin
2020-10-14 10:56

ASA d dolignood neg nuhur huvichlah sanal gargaad belge bolgood ugsun baihgvi uy de

Цирк төсөв
Цирк төсөв
2020-10-14 11:06

Цирк гэдэг ганц барилгын асууд�##� билээ. Том зургаар нь харв�##� удирдлага, багш дасг�##�жуулагч, циркчид , амьтад гээд орох бх . Энэ бүхний цаана санхүүгийн асууд�##� бий. Тэгэхдээ яг одоо хүмүүс ганц л циркийн барилгыг Аса гаас с�##�гаад аваад өг гээд бх шиг. Тэгээд дараа нь ц�##�ин хангамж ядаж л нэг ямаа сургаад боодол өвсөн юугаар авах вэ гээд том юм нь цаанаа бх шиг. Миний хувь бодлоор циркчид маань харьяа яамандаа засагт хандаад цирк гэсэн Төсөвтэй ханамжтай болохыг бүтэцтэй болохыг л илүүтэй төр засгаас шаардсаар бгаа юм. Хувийн циркийн хувьд нүүдлийн аялан тоглолт хийгээд асар майхнаа зөөгөөд явчдаг юм бол хаана ч бдаг л асууд�##�.

Зочин
Зочин
2020-10-15 10:20

Шинэ цирк бариад өгч чадахаар их мөнгө идэж бгаа төр шүү дээ.
Соёлын яам нь хийх биз.
Нөгөө муу Магнай үзээд дийлээгүй
Аргаа барахдаа л сөгдье гэж бн.
Ядаж хамтраад босоод тэмцэх ард түмэнтэй ч биш
Мэнэжментийн хувьчл�##�д өрсөлдөхөд мэргэжлийн хүмүүс дотор нь оролцсон нь бх

orgil
orgil
2020-10-14 15:30

togololtiin orlogo ene ter geed boloh bailgui dee

zochin
zochin
2020-10-14 11:06

avsan,ogsontein shalgah heregtei,medeej boon huivildaan bgaa,bas boloogui hoid talin gazartain avchihsan bna gesen,shunalaa gej

Хум пад
Хум пад
2020-10-14 11:09

Долгорсүрэнгийнхан монголын ард түмний хара�##�ыг мөн ч их идэж байна даа. Буянд нь шингэсэн бузар тэдний хэдэн үед дамжиж лай тарих юм байна даа.

зочин
зочин
2020-10-14 11:12

Гарьд маганай кинонд "Монгол бөхийн дэвжээ зүй бус зүйлээр сэвтэх ёсүй" долгорсүрэн зааны гэр бүлийг бүгдийг хэлсэн юм биш үү? дагвадорж, сүржбүдээ, сумъяабазар гм

Зочин
Зочин
2020-10-14 11:29

увайгүй муухай гэр бүл юм даа энэ До зааных гэж.

Яасан ч удаан шийдэгдээгүй хэрэг үү, хүнийг шоронд
Яасан ч удаан шийдэгдээгүй хэрэг үү, хүнийг шоронд
2020-10-14 11:51

До, Ду гуай 2 хүүхдүүдийнхээ хамт ард түмний хара�##�ыг идээд л байх юм, идээд л байх юм

Зочин
Зочин
2020-10-14 11:56

Хүүхдийн театр Элдэв очир кино театр �##�га болсон. Дуурь Драмын театрууд түүхэн дурсг�##�тай ийм бүү болоосой. Багаасаа цирк үзэж өссөн бидэнд үнэхээр харамс�##�тай байдаг. Хүүхдүүдээ үзүүлж чадахгүй үлгэр шиг яриад л. Оросын циркийн 100 жилийг зурагтаар үзэх сайхан байлаа. Монгол юу вэ. Улсын хөгжил урлаг соёлоор болдог болхоос наадам биш. Би баян бол дахиад циркийг барьж бүтээнэ. Эгч дүү нар цирк дуурьт ажиллаж байсан болхоор бага насаа урлагт өнгөрөөж билээ. Дуурь бас сонин болж. Соёл урлагын ахмадуудын зургийг сольж бас намаар тэнэгтэж буй хүнийг соёлын газар бүү байлга. Дахиж дуурь орж үзээгүй. Мэргэжил мэдэхгүй тэнэгийг �######�уул

Зочин
Зочин
2020-10-14 15:26

Management-n huvichlalaar avsan gee bizdee? management-ee hiij chadkahgui baigaa bol tur ni butsaagaad avaacheee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

orgil
orgil
2020-10-14 15:27

хара�##� идмэрүүд циркийг буцааж өг хара�##� идээсэй та нарыг

Жагаа
Жагаа
2020-10-14 15:43

ТӨХ дарга Сугарын хийсэн б�##�аг, циркийн багийнхан Зоригт өгсөн бол юу гэж ийм болохов

Зочин
Зочин
2020-10-14 17:40

ЭНЭ ГӨЛӨГТ СӨГДӨӨД БАЙХГҮЙ ШҮҮ

БИ
БИ
2020-10-14 17:40

ЭНЭ ГӨЛӨГТ СӨГДӨӨД БАЙХГҮЙ ШҮҮ

irgen
irgen
2020-10-14 17:58

zavaan hog ve ulsad buzar ogoochee chi ulsiin zirkiig ....chi er ni yaj yamar argaar ulsiin zirkeer toglodog hyn be ? uls shuud huraagaad av eroosoo !!!¨

Лувсан харуул
Лувсан харуул
2020-10-14 18:09

Амьтадыг нь хоол нэхлээ гээд бүгдийг нь буудаж �##�сан шүү адгийн говш наршдээ

Иргэн
Иргэн
2020-10-14 18:47

самрын худгайч аавтай самраач хулгайч ахтай сагсуу хулгайч муу гахайд сөгдөнө гэж юу байдгийн

Zochin
Zochin
2020-10-14 19:03

Dagvadorj mungutei baij bolno uls ornii nuur tsarai bolson tsirkiin urlagiig ugui hiij yaj chadaj bainaa. Arai denduu shunaltai. Butsaaj ug TSIRKIIG. Sosorbaram gej bas neg shunal ARD KINO teatr avaad bas l tureeslej bayjsan. Hudlaa yarij balaarana.Butsaaj ug ARD KINO TEATRIIG.Ta nar yostoi nergui hulgaichid. Huvichlal gej niilj idsen SUGAR, ENHBOLD geh metiin shunaltnuudaas butsaaj avah ih hurungu mungu baigaa.

Махан толгой
Махан толгой
2020-10-14 19:11

Женко махан толгой энэ 2 яг адил Хүрэлсүхээс гуй

Зочин
Зочин
2020-10-16 08:59

За даа бараг адилхан биздээ

Зочин
Зочин
2020-10-14 20:26

Долгорсүрэнгийхэн 7 үеээрээ хара�##� идэхнээ.Монголын эсрэг бүх юмыг хийж байна.

Иргэн Хуягаа
Иргэн Хуягаа
2020-10-14 20:36

Эх орны гоо, ард түмнийгээ хорлож, дарамт�##�даг ийм ч Аврага, ийм ч Баатар байх гэждээ даанч харамс�##�тай, ийм жудаггүй урвагч, хулгайч жудаггүй эрчүүд зөвхөн ар Монголд л сүүлийн үед их элбэгшлээ харамс�##�тай байна

Zochin
Zochin
2020-10-14 20:43

Энэ одоо ерөнхийлөгчид юугаа зөвлөх үү.ёстой хошин шог ха ха ха

Asad
Asad
2020-10-14 20:51

Zazaza ichix nuur bg bol butsaagaad ard tumend ug, yaasan ix shunal be Dagvadorjoo...ard tumen xuchtei gedgee Ene ichdgui ger buld duu xooloigoo negtgeed xaruuliya, ard tumendee butsaaj avch ugieee

Зочин
Зочин
2020-10-14 21:12

монголын сонгодог урлагыг устгаж байгаа гартай юу ярьдаг юм бэ. Менежментийн гэрээг нь дүгнээд цуцлаад л болоо шдээ. Циркийн урлагт юу хийсэн гэж гоншигонохыг нь сонсмоор байна. Арай л өөрөө нугарч үзүүлэхгүй байлгүй. Тэгээд бас гаднаас авсан шагн�##�уудыг миний хүчээр авсан гэж хуцах байлгүй

Зочин
Зочин
2020-10-14 21:58

Циркийн дугуй манеж сумогийн дэвжээтэй адилхан харагдсан юм байлгүй �######�уул

АГУУ ИХ
АГУУ ИХ
2020-10-14 22:22

агуу шун�##�тай асар ховдог дагвадорж новш буцааж егехvv?! Ax дvvcээрээ нийлж МОНГОЛЫН МИНЬ газар нутгаас хужаад зараад байдаг асар шун�##�тай бирд сэтгэлтэй хулгайч!!!!

Багш
Багш
2020-10-14 22:24

Төр засаг циркийг Долгорсүрэн гэдэг айлаас буцааж авах хэрэгтэй Монгол улсын хүн ард хүүхэд з�##�уусын эрх ашгаас дээгүүр эрхтэй ямар гээч айл вэ? Боловсролгүй түнтийсэн хар эрчүүд л бөхөө дээдэлдэг монголчуудын сэтгэхүй дээр тоглож дураараа авирлаж бна шдээ Тэр Сумьяабазар гэгч нь төрд ажиллаж бгаа биздээ Тэр нөхөр циркийг буцааж төрд циркийн жүжигчдэд өгөх сэтгэл гаргах ёстой Циркийнхэн тэр нөхрөөс хариуцлага нэхэж циркээ буцааж өгөхийг шаардах хэрэгтэй! Нүдний шил зүүж чух�##� царайлаад сэхээтэн төрхтэй байх гэж яддаг тэр нөхөр нэрэлхээд шах�##�танд орж тэнэг гэр бүлийнхэндээ хэлж циркийн урлагийг мөхөөсөн гутамшигт нүглээ нимгэлж төрд буцаагаад өгтөл нь Сумьяабазарт нь эцэг эхэд нь тэр Давгадоржид нь бүх нийтээрээ шаардлага өгч циркийн барилгыг авах хэрэгтэй
Соёлын сайдыг ч шахаж шаардах хэрэгтэй

Зочин
Зочин
2020-10-14 22:26

Д. ДАВГАДОРЖ ГЭЖ ХҮН ЭНЭ НОРОВСАМБУУ ГЭЖ ХҮНЭЭС СӨХӨРЧ СУУГААД УУЧЛАЛ ГУЙГААД ЦИРКИЙН БАРИЛГЫГ УЛСАД ӨГӨХ ЁСТОЙ БИШ ҮҮ. ТӨРИЙН ШАГНАЛТ АРДЫН,ГАВЬЯАТ ЖҮЖҮГЧИН ЗУУНЫ МАНЛАЙ ЦИРКИЙН ЖҮЖҮГЧИН ТА ДАГВАДОРЖ ГЭЖ ХҮНД МӨРГӨВӨЛ АЛДАС БОЛНО. ЯПОНЧУУД ОДОО ТАНЫГ ДАГВАДОРЖ ГЭЖ ХҮНЭЭС Ч ИЛҮҮ ХҮНДЛЭХ БАЙХ ШҮҮ.

Asa uh pizda min
Asa uh pizda min
2020-10-14 23:02

Dolgorsurengiin zulbasagnuud uhej dald opood 7 uyeeree tamt yarchlaarai sugnuudee

Ha
Ha
2020-10-15 07:18

Tsirk iin gazar n l Asa d heregtei bhdaa...

Irgen
Irgen
2020-10-15 07:45

I

Зочин
Зочин
2020-10-15 07:50

Тэр үед циркийг хувьчилхад хамтран гүйцэтгэсэн төрийн өмчийн хорооны дарга Сугарыг шийтгэх хэрэгтэй монголын циркийн байрыг хувьчилж гудаманд гаргасан хүмүүс ичээсэй билээ

Зочин
Зочин
2020-10-15 10:31

Дагвадорж муу гахай минь циркийг буцааж өг новш минь. Арван хар там руугаа тонил

irgen
irgen
2020-10-15 14:19
Reply to  Зочин

Mongol turiin emegnel.Hoshin shogchin.zohiiliin duuching shagnaad bgd darga nar .Sosoeburam gj ymar shan kino taeteriig avlaa.odoo ih hutsaj bdg uom.Tsiekiig idoo butsaaj avah talaar srga hemjee avah n zuv.Daanch said n gj ... medehguiee.

Уншигч
Уншигч
2020-10-15 13:45

Энэ циркийнхэн Циркийн барилгыг аваад аятайхан авч явж чадахгүй дээ! Төрөөс л мөнгө татаас авах болно! Ер нь өндөр хөгжилтэй оронд цирк гэдэг барилга хаана ч бхгүй! Цирк нь нүүдлийн энэ тэнд очоод тоглолт хийгээд явж байдаг! Циркийг буцааж авлаа гэхэд байнга үзээд байх үзэгч байхгүй дампуурна шүү дээ! Соёлын яам гэж байгуулагдаад төр нь хэдэн тэр бумыг төсөвлөчихсөн чинь энэ хүмүүсийн шун�##� нь хөдлөчих юм даа! Төр буцаахдаа тулб�##� хүүхдийн театр, ард кино театр, элдэв очир гээд театрууд бна доо

Зочин
Зочин
2020-10-15 14:58

Долгорсүрэнгийн махан толгойт монгол циркийг сөнөөсөн нь үнэн шүү дээ.Буцааж авах ёстой.

Бат
Бат
2020-10-15 17:50
Reply to  Зочин

Дагвадорж шууд өгчихмөөр юм. Циркийн байшиэг ашиглаж, өчнөөн мөнгө хийсэн. Одоо ханг�##�ттай. Юун Дагвадоржоос буцааж худ�##�даж авах, шууд авах хэрэгтэй. Бас ноён солиот Сосорбарам гэж сар�##� үсэндээ баригдсан нэг хийрхүү хүэ бий. Түүнээс Ард кино театраа ч бас авчих ёстой бус уу

Зочин
Зочин
2020-10-15 17:44

Бөхчүүд махан толгойтой м�##�нууд л даа төрийн толгойд гараад байхаар хэлэх үг ч олдохгүй юм

Зочин
Зочин
2020-10-16 02:40

Ямар гайтай гэр бүл вэ?

Unshigch
Unshigch
2020-10-16 09:02

Mongolchuud bid tsirkee amval saihan bn. Tsirkiin urlag gedeg hoshin shogiin heden marzanguudiin derged jinhene urlag shude. Bid huuhed baihdaa yamar ih shuten baharhan uzdeg baivaa . Aguu uran nugaraach maani hojmoo altan manejiinhaa tuluu hen negen zaluud sugdunu gej bodoj yavaagui baihdaa Hurelsuh said Soyoliin yam baiguulsan yum chini tsirkiinhee asuudliig shiidej uguh baih urlagiin tuluu setgel gargaj baigaa hun . Tsirkee huvchildag ni sonin uridiin hiij buteesen buhen tureesiin delguur bolj baigaa ni hughil ardchilal mun gejuu

Монгол цирк
Монгол цирк
2020-10-16 10:52

Тиийм шүү хайран цирк

Зочин
Зочин
2020-10-16 16:05

Дагвадорж Япон улсын аварга болохоос Монгол улсын аварга биш.

irgen
irgen
2020-10-17 10:30

UNEHEER UUR HURCHIHLEE!! ENE NEG BOH MONGOL ULSIIN UNET ZUILIIG UGUI HIIH YMAR ERHTEI YUM BE?? ENENII YOPOND BARILDSAN NI HEMD HAMAATAI YUM? OOR CH BOHCHUUD BAS BAIGAA. MONGOLIIN TSIRK YLANGUYA URAN NUGARALT BOL MONGOLIIG DELHIID TANIULSAN, TSAASHID CH IH YUM HIIH MANAI JINHENE BREND. NOGOO TALAASAA ODOOGIIN BOLON OMNOH YEIIN HUUHDUUDIIG TSIRKEES BAYR HOOR AVAH BOLOMJIIG NI HULGAILLCHIHLAA. ENE SUMOGIIN BOH-IIG MONGOLIIN UNET NANDIN ZUILIIG UGUI HIIJ BAIGAAG ZOGSOOGOOCHEE, TORT ULS GEJ BAIGAA BOL!!!

Холбоотой мэдээ

Back to top button