Эдийн засгийн мэдээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өслөө

Хэрэглээнийбараа, үйлчилгээний үнэ 2024 оны 12 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.0 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өссөн хэмээн ҮСХ мэдээллээ.

2024 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 8.7 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 9.1 хувиар, барааны бүлгийн үнэ 7.1 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувиар өссөг гэх тооцоолол гарсан байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 12 дугаар сард 7.9 хувь байсан бол 2024 оны 12 дугаарсард 9.0 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 1.1 нэгж хувиар өссөн байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.9 нэгж хувиар (32.2%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааныүнэ 4.8 нэгж хувиар (53.3%) тус тус нөлөөлжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 12 дугаар сард улсын хэмжээнд 9.0 хувь гарсны 2.5 (28.0%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат
1 сар 14, 2025 16:41

Ард түмэн минь парламентаа 2 тахимтай эсвэл хүчтэй ёрөнхийлөгчийн засагл�##�тай болохгүй бол төрөөс төрсөн тэр бумтаны цуваа тасрахгүйнээ ард түмэн минь ухаарч шаардаач

злчин
злчин
1 сар 15, 2025 12:22

бараа таваарын үнэ, татвар энэ төр гэж байна уу

Холбоотой мэдээ

Back to top button