ЭДИЙН ЗАСАГ

Ипотекийн зээлийн хүүг өөрчлөх журам албан ёсоор батлагдаагүй

Ипотекийн зээлийн хүүгийн хувь хэмжээний асуудлаар Монголбанкнаас Засгийн газарт тодорхой саналуудыг хүргүүлжээ.

Тухайлбал, өнгөрсөн онд яригдаж байсан ипотекийн зээлийн хүүг орон сууцны хэмжээ болон бүсчлэлтэй уялдуулж тогтоох санал яригдаж байсан билээ. Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “Монголбанк хүүг тогтоохгүй. Тодорхой саналуудыг Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд одоогоор 6-10 хувь ч юмуу 10-аас дээш хувийн хүү тогтооно гэсэн асуудал Барилга хот байгуулалтын яам дээр яригдана. Журмыг яамнаас гаргаж батлана” гэв.

Одоогийн байдлаар ипотекийн хүүг метр квадратийн хэмжээтэй биш бүсчлэлтэй уяж өгөх асуудал яригдаж байгаа бөгөөд хотын А зэрэглэлийн бүсэд хүү илүү өндөр байхаар журамд санал оруулжээ. Иймд одоогийн байдлаар ипотекийн зээлийн хүүг хараахан тогтоогүй байгаа аж.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button